News paparazzi: АН-ын бүлгийн даргад Д.Бадарсан, М.Тулгат нарын нэр яригдаж байна

Moderator
2020/10/19

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгууль өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд НИТХ-д МАН 34 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. 

Харин АН найман суудал авч, НИТХ-д бүлэг байгуулж, сөрөг хүчин хийх хэмжээнд хүрээд байна. Учир нь НИТХ-ын сонгуульд улс төрийн нам таван суудал авсан тохиолдолд бүлэг байгуулах хуулийн болзлоо хангадаг юм. 

Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Бадарсан, М.Тулгат нарын нэр яригдаж байгаа ажээ. 

Харин энэхүү хоёр эрхмээс Б.Бадарсан болох өндөр магадлал өндөр байгаа аж. Учир нь АН-ын зарим гишүүд НИТХ дахь АН-ын төлөөлөгчдийн тоо энэ удаагийн сонгуулиар буурсан тул М.Тулгат бүлгийн даргаар сонгогдохгүй, хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тодруулбал, 2016-2020 оны хугацаанд НИТХ-д 11 суудалтай байсан АН-ын бүлгийн даргаар Ц.Баатархүү ажилласан бөгөөд хоёр сарын өмнөөс тус бүлгийн даргаар М.Тулгат томилогдож ажиллаж байжээ. 

Ж.Энхбат

Харин НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлагчаар Ж.Энхбат улиран ажиллах магадлал өндөр юм. Учир нь түүнийг НИТХ-ийн төлөөлөгчидтэй дүйцэх сөрөг хүчний ажлыг хийж, сүүлийн жилүүдэд Нийслэл дэх АН-ын бүлгийг амьтай байлгасан гэдэг билээ.

 

Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.25
    2020/10/19

    ЭНХБАТ АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨ ГАНЦ ДУУГАРЧ ЯВАА ЗАЛУУ ДАА

    Хариулах
  • 202.9.46.25
    2020/10/19

    Ардчилсан намын төлөө дайчин залуу Энхбатыг мэдэхийн байна. Нам нь ялагдсан байхад намынхаа төлөө гүйгээд байхын хөөрхий

    Хариулах