News paparazzi: Орон нутгийн замд ноцтой осол гарч, найман сартай хүүхдийн амь нас хохирчээ

Moderator
2020/10/19

Өнгөрсөн амралтын өдөр буюу аравдугаар сарын 17-ны өдрийн 19.57 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Бэрхийн даваа баруун ам гэх газар /Лүн сумын төвөөс баруун хойш 27км/ засмал замд замд “Nissan Tiida”  маркийн автомашин, “Kia Frontier” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч найман сартай, эмэгтэй С-н амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, орчны нөхцөл байдалд тааруулан хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Ж.Чингис


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.31
    Өчигдөр

    Ёоо болиосой.

    Хариулах
  • 202.126.89.54
    2020/10/19

    Зөрчил гаргасан жолоочийн эрхийг бүр мөсөн хасах хэрэгтэй.

    Хариулах