News paparazzi: Б.Бат-Эрдэнэ: Хуучин автомашиныг засварлаж зардаг систем өнөөдрөөс эхлэн эцэс болж байна

Moderator
2020/10/19

“Ebarimt” аппликэйшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш гаалиар орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг и-баримт аппликэйшн болон гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо.

И-баримт систем 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 146 төрийн үйлчилгээ бий. Хилээр орж байгаа машиныг хэдэн километр зам туулсан, ямар гэмтэлтэй, хил дээр хэдний хэдэн цагт бүртгэгдсэн зэрэг мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой.

Уг асуудалд Сангийн яамны харъяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсаны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.

Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо.

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69472 байгаа бөгөөд суудлын автомашин 43,9%-ийг эзэлж байна. Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8,4%-иар, 2017 онтой харьцуулахад 42%-иар өссөн үзүүлэлттэй байгаа юм" гэлээ. 


Ж.Болд 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.140
    2020/10/19

    Ebarimt.н хаана байна? Олдохгүй юм

    Хариулах
  • 122.201.21.64
    2020/10/19

    Энэ хүү дарга болсноос маш их ашид эхлүүлж шийдвэрлэж байна их зөв ажил хиихнээдээ урам өгч дэмжицгээё

    Хариулах
  • 202.126.88.217
    2020/10/19

    Маш зөв

    Хариулах
  • 66.181.161.117
    2020/10/19

    zow sanaa gargaje osol awaarin eh vvswer ehe bailaashv de

    Хариулах
    • 66.181.184.194
      2020/10/19

      Маш зөв.