News paparazzi: БОАЖЯ-аас Богдхан уул руу алхахад 300 төгрөгийн хураамж авдаг болжээ

Moderator
2020/10/19

Нийслэлчүүдийн амралтын өдрүүдээр түгжрэл, утаа, дуу чимээнээс “дайжин” зорьдог газар бол Богдхан уул. Зун, өвөл, намар, хавар ялгалгүй хүүхэд, залуус, хөгшин, нярай гэлтгүй амралтын өдрүүдэд энэ газарт хүн хөл ихтэй өнгөрдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ч гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, клуб, байгууллагаараа яваа иргэдийн цуваа Богдхан уулаар тасарсангүй.

Гэтэл Баруун Ширээт буюу иргэдийн хамгийн их явдаг замын эхэнд багагүй оочир үүсчихсэн байв. Урд байсан залуу “задгай мөнгө байна уу” гэсээр эхнэр рүүгээ алхлаа.  Юу болж байгааг нь гайхсаар очтол “Төрийн хяналт” гэсэн тэмдэг бүхий хувцастай хүн уул руу гарах гэж буй хүн бүрт билет өгч байв.  Том хүн 300, гадаад иргэн 3000 төгрөг төлснөөр уул руу нэвтрэх эрхтэй болох гэнэ. Өгсөн билет дээр нь “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх нэг удаагийн тасалбар” гэж бичжээ.  Хаанаас өгч байгаа билет вэ гэхэд “Байгаль орчин аялал жуулчлалын яам” гэв.

Үндсэн хуулийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн байдаг. Төр төгрөгөөр уулаа “хамгаалж” буй нь энэ бололтой.  Гэтэл иргэдээс хураасан энэ 300 төгрөг яг юунд зарцуулагдах вэ? Богдхан уул руу гарахад хамгийн тулгамддаг асуудал болох боловсон жорлон, хогийн савны асуудал. Харин энэ 300 төгрөг тэдгээр асуудлыг шийдэхэд зарцуулагдах, бүр хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй.

Урьд нь бид Богдхан уул руу гарахдаа ус, хоолтойгоо явдаг байсан бол одооноос эхлэн задгай мөнгө биедээ авч явах шаардлагатай болох нь ээ.


Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.149
    Өчигдөр

    300 төг өгч болно юунд зарцуулах нь сонин байна

    Хариулах
  • 150.129.142.235
    Өчигдөр

    Боловсон жорлон хийсэн байна лээ. Бас хогийн цэгийн асуудлыг шийдэж байгаа гэсэн. Богд уулыг харж ханддаг болоход юуны буруу гэж. Бид 300 төгрөгөөр юу авч чадах билээ дээ.

    Хариулах
  • 66.181.161.13
    2020/10/20

    Bolovson jorlon hiisen bna lee mash zov

    Хариулах
  • 64.119.20.128
    2020/10/20

    Munguu avaad yadaj 00 hogiin sav 2iig shiideh heregtei.

    Хариулах
  • 103.26.194.62
    2020/10/19

    Ene zuv geed baigaa lalaryyd yu meddegtee ingej hytsaad bnaa. Undsen hyyli ni deer chin zaatsan baigaa malyydaa

    Хариулах
  • 202.179.21.245
    2020/10/19

    Зөв зөв. Бүр 500 б

    Хариулах
  • 202.179.21.245
    2020/10/19

    Зөв

    Хариулах
  • 202.179.24.141
    2020/10/19

    Зөв зөв зөв

    Хариулах
  • 202.179.24.141
    2020/10/19

    Зөв зөв

    Хариулах
  • 64.119.20.43
    2020/10/19

    Зөвөө!

    Хариулах
  • 64.119.27.207
    2020/10/19

    Одоо л баяжихнээ энэ улс

    Хариулах
  • 121.189.161.9
    2020/10/19

    Хурааж байгаа мөнгөөрөө цэвэрлэгч ажиллуулаад боловсон жорлонгоо бас шийдэж өгөх хэрэгтэй шүү дээ

    Хариулах
  • 66.181.161.107
    2020/10/19

    ХААНА АРД ИРГЭД БАЙНА ТЭНД ЗААВАЛ ЯМАР 1 ДАРАМТ БАЫХ ЮМ ДАА

    Хариулах
  • 203.98.77.86
    2020/10/19

    нөат-ын баримтаа өгөөрэй

    Хариулах
  • 202.9.40.70
    2020/10/19

    Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж алхалт хийж байгаа иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлсний төлбөр биш эсрэгээрээ төрөөс урамшуулах хэрэгтэй шд.

    Хариулах
  • 66.181.187.94
    2020/10/19

    Lalruudaa bogd uuliin gazriig zaraad duusch bga bizdee

    Хариулах
  • 103.229.120.57
    2020/10/19

    Baga bn. Baigali buzarlagch nariig hynaj chadahgui bgaa shuu dee. 20k bhad bolno.

    Хариулах
  • 103.212.117.231
    2020/10/19

    Samarin huhduud tsuvaj bna doo

    Хариулах
  • 202.126.90.98
    2020/10/19

    Зөв. Богд уулыг минь бузарлаж дууслаа. Орой дээр нь өмдөө бариад ой руу явах юм. Бас 00 той болго. Уулын орой дээр шээж баадаг этгээдүүдийг торго

    Хариулах
  • 202.9.40.33
    2020/10/19

    Yaj munge oloh ve gd tolgoigoo erguuteed bga uom bol SEHee ulsdaa avaad .tegsh huraamj avdag bolmoor bn.Zeel telj bairand orood SEH iin munge ashiglaltiin zardalaasaa iluug telj bn.M2 iiin ylgaagui avah uom.SEHd bodlogo bodmoor bn shu.SEHiin dargiin amaar nemj bn

    Хариулах
  • 49.0.218.81
    2020/10/19

    төлбөрийг 500 таграг болгоод буцаж гарахад нь хогийг авдаг болгох нь зүйтэй

    Хариулах
  • 202.179.24.162
    2020/10/19

    Богд уулын амуудыг аялал жуулчлалын нэрээр баячуудад өгөөд нөгөө хэд нь амаа хааж хашаа бариад хувийн эзэмшил болгоод авчих юм. Богд уул бүгдийнх нь өмч баймаар юм.Бид ч бас Богд ууландаа өөр амуудаар нь салхинд гармаар байна.Тэд нараасаа бас хураамж авч, амуудыг чөлөөтэй болгооч

    Хариулах