Мексикийн Батлан хамгаалахын сайд асан генерал Салвадор Зепеда АНУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр баривчлагджээ.
Түүнийг героин, кокайн, марихуан, метамфетамин зэрэг бодис зөөвөрлөсөн болон мөнгө угаасан хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт /2020.10.15/ Лос-Анжелес хотын нисэх буудал дээр байхад нь баривчилсан аж.
Салвадор Зепеда сайдаар ажиллах хугацаандаа Мексикийн Белтран Лейва картелийг хамгаалалтдаа авч, АНУ руу кокайн гаргах боломж олгодог байсан гэнэ. Мөн тэрээр гэмт хэргийн өрсөлдөгч бүлэглэлийн гишүүдийг баривчлах, эрүүдэн шүүх ажиллагаа явуулсныхаа төлөө Белтран картелиас авлига авдаг байжээ.

Өдгөө 72 настай генерал Сальвадор Синфуэгос нь 2012-2018 онд, ерөнхийлөгч Энрик Пена Нетогийн үед батлан хамгаалахын сайдаар ажиллаж, Мексик улсын хар тамхины эсрэг дайнд гол үүрэг гүйцэтгэж байжээ. Хэрэв АНУ-ын шүүх түүнийг буруутай гэж үзвэл 10 ба түүнээс дээш жилийн хорих ял оноох юм байна.
Эх сурвалж: The Guardian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
66.181.161.47
Угаасаа мексикийн картелуудыг удирдаж байгаа нөхдүүд нь дандаа цэрэг цагдаа армийн нөхдүүд өөрсдөө байдаг гэж байна лээ
Хариулах