News paparazzi: ХҮН-ын дарга Б.Найдалаа энэ удаагийн сонгуульд дахин бүдэрлээ

Moderator
2020/10/16

Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаа өнгөрөгч УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ. Тэрээр энэ удаа даагаа нэхэж, орон нутгийн сонгуульд өрсөлдсөн боловч дахин бүдэрчээ. 

Б.Найдалаа энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 16-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн ч сонгогдож чадсангүй. Тус тойрог хоёр мандаттай бөгөөд 16-р тойрогт МАН-ын хоёр нэр дэвшигч ялалт байгуулж, Б.Найдалаа гуравт бичигджээ.

Мөн тус намаас энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдсөн Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Ж.Золжаргал нар ч мөн адил сонгогчдын итгэлийг хүлээж чадсангүй. Харин ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр болон тус намын лидерүүд болох Д.Гантулга, П.Ганзориг нар НИТХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, НИТХ-д Баянзүрх, Хан-Уул дүүргийг төлөөлөхөөр болсон байна.


Ж.Чингис


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.197
    2020/10/17

    Хэн ч мэдэхгүй, сонсоочгүй ХҮН гээд намыг зөв зохион байгуулж , зөв хүмүүсийг авчирч, УИХ-д суудалтай, НИТХ-д 3 гишүүнтэй нам болгож сонгуульд маш их санал авч сайн өрсөлдүүлж чадсан хүн нь Найдалаа байх шүү, хүн ажилаа сайн хийсэн гэхээс өөр яахын шүү

    Хариулах
    • 202.9.47.17
      2020/10/18

      Үнэн шү

  • 87.78.79.190
    2020/10/16

    Ugaasaa ene umhiirsen tarhitai tstserhsen neeh bolovsorltoigoo gaihuulsan hudalaa garuud ard ni huzuugui elbeg tarvaga baabar nar ard bgaa

    Хариулах
  • 202.126.89.245
    2020/10/16

    chingelteichvvd naidalaad sanal ugsun.ene baliar man garsan uchriig oilgohgvi um

    Хариулах