News paparazzi: Д.Амарбаясгалан, Р.Дагва нарын хэн нь хотын дарга болох вэ

Moderator
2020/10/16

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгууль болж өндөрлөлөө. Сонгуулийн дүнгээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудлыг тус, тус авсан. Ингэснээр дүрмийн дагуу ирэх дөрвөн жил нийслэлийг удирдах эрх, мэдлийг МАН гартаа авав. Нэг сая гаруй хүн амтай утаа, түгжрэл, хөрсний бохирдол гэх зовлон ихтэй хотыг хэрхэн удирдаж, яаж хөгжүүлэх нь тус намын мэдэх асуудал болов.

МАН хотод яаж ажиллах, дээрх зовлонгоос хэрхэн салгах нь хотын даргаараа хэнийг сонгохоос шалтгаална. Тиймээс тус нам хотын даргад хэнийг томилох вэ гэдэгт хүмүүс ихээхэн анхаарал хандуулж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН дотор хотын даргын төлөөх ширүүхэн өрсөлдөөн аль хэдийн эхэлсэн байна.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар хотын даргын томилгоонд нөлөөтэй оролцоно. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд хэний хүмүүс ихэнх ялалтыг авч чадсан гэдгээс хамаарч дээрх гурван эрхмийн хэн нь өөрийн хүнээ хотын даргад томилохоо шийднэ гэх мэдээлэл байна.

Саяхандаа МАН-ынхан Хотын даргад Д.Амарбаясгаланг томилохоор дотроо ярилцсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ эцсийн байдлаар шийдэгдээгүй бөгөөд Д.Амарбаясгалан Хотын даргаас илүүтэй генсекийн ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэж эх сурвалжууд ярьж байгаа юм.

Харин Д.Сумъяабазарын зүгээс НИТХ-ын дарга Р.Дагвыг зүтгүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь Р.Дагва нь Д.Сумъяабазарын нөлөөгөөр НИТХ-ын даргаар томилогдсон, түүний улс төрийн багийнх нь гишүүн бөгөөд хамгийн дотно хүмүүсийнх нь нэг гэгддэг.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэр ч Хотын даргад яригдаж буй.

Ямартай ч одоо Хотын даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг үргэлжлүүлэн ажиллуулахгүй нь тодорхой гэж буй бөгөөд Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар л хэнийг томилох дээрээ ана, мана үзэлцэх аж.

Одоогоор уг асуудал эрх баригч МАН дотор нэлээн нууцлагдмал хүрээнд яригдаж байгаа ч хэн хүчтэй нь өөрийн хүнийг Хотын даргад томилуулна. Гэхдээ эцэст нь Улаанбаатарыг хотыг хөгжүүлж чадах менежер нийслэлчүүд хэрэгтэй билээ.


Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.8.24.231
    2020/10/20

    Амарбаясгалан, Дагва хоёр арай ажил хийж, хүнд ажил шаардаж чадах серьез хүмүүс байх. Алдаржавхлан л биш шүү бурхан минь.

    Хариулах
  • 110.44.192.38
    2020/10/18

    Өгөр толгой авилагач дагва тэтгэвэртээ гар.

    Хариулах
  • 64.119.24.233
    2020/10/17

    Duureg sain udirdaj chadaagui aldarjabhlan arai ugui baih

    Хариулах
  • 202.9.40.172
    2020/10/17

    Amarbaycgalang odoogiin ajiltai ni dabhar hiilgeh

    Хариулах
  • 202.9.46.170
    2020/10/16

    Dagvad amjilt husie

    Хариулах