News paparazzi: Орон нутагт АН 8 аймагт, МАН 13 аймагт ялалт байгуулжээ

Moderator
2020/10/16

Аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өчигдөр 20:00 цагт дууслаа. Сонгуулийн үр дүнг урьдчилсан байдлаар СЕХ-ны цахим хуудсанд байршуулаад байна. 

Тодруулбал энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН 13 аймаг, 8 дүүрэгт ялалт байгуулжээ.  МАН Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймагт ялалт байгуулсан бол АН Архангай, Булган, Голь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймагт ялалт байгууллаа.

Харин нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт МАН, Баянгол дүүрэгт АН ялалт байгууллаа.

Дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус авчээ. Мөн өчигдөр болсон сонгуулийн үеэр нэг хэсгийн хороонд хоёр нэр дэвшигчийн саналын тоо ижил гарсан тул дахин санал хураалт явуулах юм байна. Дахин санал хураалтыг 10 хоногт багтаан явуулахаар хуульд заасан байдаг юм байна.


Ж.Чингис 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна