2020 оны ИТХ-ын сонгуульд хэд хэдэн улс төрчдийн хүүхдүүд, хүргэд нэр дэвшсэн нь Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг, Энхболдын охин Э.Хулан нар байлаа. Тэгвэл тэдний дундаас У.Хүрэлсүхийн хүргэн, М.Энхболдын охин нар ялалт байгуулж бусад нь энэ удаагийн сонгуульд өвдөг шорооджээ. Тодруулбал:
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн 8-р тойрогт нэр дэвшсэн юм. Тэрээр 9,141 хүний санал авч, НИТХ-ын сонгуульд ялалт байгуулжээ. Түүний хувьд МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаагийн орон нутгийн сонгуульд НИТХ-ын зургадугаар тойрог, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 13 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж хоёуланд нь ялагдал хүлээжээ. Тодруулбал, НИТХ-д 5,831 санал, Баянзүрх дүүргийн ИТХ-д 2,800 санал тус тус авч, сонгогдож чадаагүй байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж, 9,036 саналаар өвдөг шороодлоо. УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт Та бидний эвсэлээс нэр дэвшиж ялагдал хүлээгээд байсан түүний хувьд ийнхүү хоёрдахь удаагаа сонгогдож чадсангүй.
Улсын Их Хурлын гишүүнээр нийт таван удаа сонгогдож байсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшсэн юм. Харамсалтай нь тэрээр 3971 хүний санал авч, ялагдал хүлээжээ.
МУ-ын Ерөнхий сайд асан М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд 6-р тойргоос нэр дэвшсэн билээ. Тэрээр МАН-аас нэр дэвшиж хамгийн их саналыг буюу 1,543 хүний санал авч, тойрогтоо ялалт байгуулжээ.
УИХ-д таван удаа сонгогдон, 20 жил төрийн өндөр албан тушаал хашсан Л.Болдын төрсөн дүү, Л.Болдхуягийн хүү Б.Билэгт Хан-Уул дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, 5,855 санал буюу хангалттай санал авч чадалгүй ялагдал хүлээжээ.
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.47
миеэгийн тарган гүнж гарчихаж байгаа юмуу
Хариулах202.21.107.123
aguu ih humuun ih hurliin darga mongolchuudiin baharhal ireeduin erunhiilugch boloh m.enhbold dargiin udam sait ohind ni haluun bayar hurgii.mongolchuudii n itgel naidvar shu.
Хариулах103.10.22.52
Erguu shees ve chi
66.181.179.157
Экс ерөнхийлөгч Н ЭНХБАЯР хүү маш өндөр оноотой явж байсан ман саналын өөрсдийн талд авсан шүү арл түмэн хардах эрхтэй!!!
Хариулах64.119.20.43
Яг дэнд талаараа таслуулсан. Онооны тоогоороо.
203.98.77.49
Нэг пиндгэр эм бирд ,хамгийн том бирдийн хүргэн ялжээ
Хариулах66.181.161.11
Удам дамжсан бирдүүд навс ялагдлаа
Хариулах103.10.22.52
Bolj