Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр орон нутгийн сонгуулийн асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд: "МАН Архангай аймагт мөнгө тараасан, Баян-Өлгий аймагт хэвийн зөрчилгүй, Баянхонгор аймагт саналын хуудас хүчингүй болж байгаа зөрчил их гарч байна. Булган аймагт 18 настай сонгогч саналын хуудсаа буруу бөглөснөөс дахин санал өгөх боломжгүй болсон, Дорноговь аймагт санал тоолох машин олон удаа гацсан, саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг харахад ямар нэгэн гомдол ирээгүй гэх боловч Ардчилсан намын хувьд тухайн шат шатны хэсгийн хороодоор хяналт тавьж, гомдлоо гаргаж байгаа ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Мөн бид гомдол, мэдээллийг холбогдох байгууллагад нь өгсөн боловч авч хэлэлцэхгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт улаан, цагаан цагдаагаар хамгаалуулж байгаад мөнгө тараасан.
Мөн бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн бодит жишээ гарч байна. Хуулийн байгууллагаар далайлгаж, хүч түрсэн үйлдлүүдийг эрх баригчид хийж байна. Ирц маш тааруу байгаа учраас сонгогчид саналаа өгөх хэрэгтэй байна. Таны өгөөгүй саналын өмнөөс хэн нэгэн нь өгөхөөр нөхцөл байдалтай байна. Өнөөдөр бид эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө саналаа өгөх нь нэн чухал байна.
Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд алдаа оноо байсан ч ирээдүйд бид олон зүйлийг шинэ түвшинд гаргах, ард түмнийхээ төлөө ажиллах болно. Нийслэлд засаглах хугацаандаа бид өнөөдрийн байгаа бүх өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. МАН бидний хийсэн өөрчлөлт, шинэчлэлийг авч явж чадсангүй. Тиймээс хоёрхон цагийн хугацаа үлдсэн энэ үед сонгогчид саналаа идэвхтэй өгөөч ээ гэж уриалмаар байна. Бид хууль, хүчний байгууллагатай тэмцэж чадахгүй учраас ард түмнээсээ дэмжлэг хүсч байна" гэлээ.
Ж.Болд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
66.181.161.19
Иш чааваас .Энэ АН-ынхан өрөвдмөөр ч юм даа
Хариулах