News paparazzi: Б.Жаргалсайхан: Ард түмний ирээдүйг 10,000 төгрөгөөр худалдан авна гэнэ, арай хэтэрч байна

Moderator
2020/10/15

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө орон даяар эхэллээ.

Энэ үеэр зарим нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тарааж байгаад газар дээрээ баригджээ.

Харин энэ талаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа ийнхүү жиргэсэн байна.

“Чингэлтэй дүүргийн НИТХ-д АН-аас нэр дэвшигчид иргэдэд 10000 төгрөг тараагаад баригдаж байгаа бичлэг фэйсбүүкээр явж байна. Гадуур мөнгө тараах гэж хөөцөлдөөд бага газрын тулаан шиг болж буй бололтойдог. Иргэдийн ирээдүй, үр хүүхдийн хувь заяаг ийм хямдхан авч болно гэж үү.

Хүүхдийн мөнгө 100000 төгрөг болчихоод байхад шүү. Сэрэмжид хором үгүй. Луйварчид дээрэмчид зальдах гээд үүдэнд тань 10000 төгрөг бариад зогсож байна. Яг л золбин нохойд яс өгч барьдаг шиг. 10000 явах уу гэдэг биеэ үнэлэгч шиг. Тосч авахын оронд тооцоогоо маргааш хийж хашраа...” гэжээ.


Ж.Чингис


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 60.246.15.240
    2020/10/15

    үнэн ш дэ жагаа г дэвшихээр таны төлөө санлаа өгнө гээд ,өөр хүнд ганц нэг зуугаар санлаа худалдаад л 10ч ихдэнээ 5 байхад болно ,Б .Жагаа юу буруу хийсэн юм хэний юу идсэн юм шудрага хүнийг

    Хариулах
  • 117.136.38.115
    2020/10/15

    hatuu ch gsen unen ugtei Jagaagaa songohgui de.halamjiinhan nyaluun ug,handiv halamj avsaar debil,yarvaa bolson.odoo yaay ghv.tgd hog shig amidar da.Jagaa ahiigaa ali deer songoson bol ydaj l ogloo ert ajil ehelj tsever tsrmtsger bh blaa.busad ediin zasag.ene teree baig ghd naad zah n.odoo ene utaa,tugjirel,halamj aa har.ajil hiihgui baahan group halamj

    Хариулах