Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дахь хэсэгт: Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган /10 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган /100 сая/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу өнөөдрөөс эхлэн 3 хоног архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, зарж худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгохыг анхаарууллаа.
Түүнчлэн, Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлд санал авах өдөр “Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах”-ыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан.
Тус хуулийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаартай захирамж гарсан бөгөөд тус захирамжид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах /Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон юм.
Иймд, иргэд, сонгогчид та бүхэн дээрхи өдрүүдэд Монгол Улсын хууль тогтоомж, захирамжийг мөрдөж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, хууль тогтоомж зөрчигчдөд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 34 дэх хэсэгт заасан арга хэмжээг тооцож ажиллахыг цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна