Монголд авилгал, архидалт, ядуурал гэсэн хөгжлийн саадаас гадна бас нэг аюул байгаа нь хов жив, атаа жөтөө юм. Хэнтэй ч уулзсан хов ярина, хүн муулна, дараа нь тэр ховондоо хутгана.
Дарга нар нь ховоор ажлаа явуулж, хов зөөснөөр хүнийг үнэлж буй нь хөгжлийн гол садаа болж байна. Хов яригчид, хов зөөгчид дэвшин дэгжиж, ховыг бүүр мэргэжлийн түвшинд хөгжүүлж байна. Хов зөөгчдийн хорчин алба бий болсон мэт, төрийн алба нь хүртэл төрлийн алба болчихлоо. Дээр нь улс төрчид хов жив. атаа жөтөөг өдөр тутмын үйл ажиллагаандаа байнга ашиглаж байна. Мэдээллийн хар шуурга, хов живэнд монголчууд маш их автаж байна. Энэ нь байгалийн гамшиг хар салхи, цунами, газар хөдлөлт, түймэр зэргээс ч аюултайгаар ард олны сэтгэлд гүнзгий нөлөөлдөг болохыг түүх бэлхэнээ харуулсан.
Тийм болохоор хов ярьж, ховоор мэдээлэл хийн, харлуулах тактик барих биш, шинжлэх ухаанаа хөгжүүлж, хөгжлийн бодлого ярьж, хөгжлийн гарц дэвшүүлэн хөгжиж дэвшин, урагшлан босгож, бүтээн байгуулах хэрэгтэй байна. Асар том газар нутагтай, асар их баялагтай, аугаа их түүхтэй ард түмэн хөмөрсөн тогооны дор мэт хэдэн биенээ муулж, хэдэн биендээ хов зөөсөөр харанхуй бүдүүлэг чигээрээ ядуурлын туйл болсон хэвээрээ үлдлээ.
Ж.Бат
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
64.119.22.136
хөмөрсөн тогооруугаа улам л гүн шургацгааж бн даа
Хариулах