News paparazzi: Монгол залуу бүх Японы ахлах сургуулийн аварга боллоо

Moderator
2020/10/14

Коронавирусийн цар тахлын улмаас Япон улсад чөлөөт бөхийн бүх тэмцээн, уралдаанууд хойшлогдоод байв. Тэгвэл чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотод боллоо. 92 кг-ын жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваадоржийн Бөхчулуун зургаа ялахдаа ганц ч оноо алдалгүй түрүүлжээ. Түүний сурдаг Чиба мужийн "Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэн болсон ба мөн тэрээр сүүлийн гурван жил дараалан ахлах сургуулийн аварга болжээ. Т.Бөхчулуун нь 2001 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн бөгөөд түүний анхны багш нь Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж юм байна. Үүний дараа тэрээр гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор хичээллэж байгаад 2018 онд алдарт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт иржээ. Түүнийг өдгөө тус клубт багшилж буй Р.Баяраа багш авчирсан юм байна.


Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна