News paparazzi: Энэ удаагийн орон нутгийн сонгууль шударга болно гэдэгт ард иргэд итгэхгүй байна

Moderator
2020/10/14

Маргааш улс орон даяар орон нутгийн сонгууль болно. Энэ удаагийн НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 14 нам эвсэл оролцож байгаа. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулийг шударга болохгүй гэж олон хүн үзэж байна. Ерөөсөө монголд ардчилсан сонгууль гэдэг зүйл хэзээ ч болж байгаагүй нь бодит үнэн.

Учир нь ардчилсан бус сонгууль бол хэзээ ч шударга байдаггүй. Дээрээс нь эрх баригчид коронавирусын хоригоор далимдуулаад энэ сонгуулийг аятайхан дөнгөчих аргаа олсон нь мэдээж. Мөн монголд ардчилал аль хэдийнэ хуулиар зөвшөөрөгдөж баталгаажсан институт байхаа болоод удаж байна.

Мөн эрх баригчид хүссэн хүнээ гэмт хэрэгтэн болгож шоронд хийх бололцоотой болж, хүссэн хүнээ сонгогдох эрхгүй болгох боломжтой болсон. Үүний зэрэгцээ хүссэн үгээ чөлөөтэй хэлснийх нь төлөө ялладаг боллоо. Бас монгол  улсын иргэдийн эрх, эрх чөлөө нь төрийн гурван өндөрлөгийн хүсэл зоригоор хязгаарлагдсан.

Анх 30-аад оны үед монголд феодал ангийн төлөөлөгч, нударган баячууд, хөрөнгөтэй иргэд, үндэсний үзэлтэй сэхээтнүүдийг сонгуульд оролцуулахгүй гэсэн хууль гаргаж байв. Одоо энэ байдал монгол улсад эргэн ирж байна гэж олон хүн үзэж байна.

Магадгүй удахгүй баячуудын хүүхдийг сонгуульд оролцуулахгүй, эцэг эх нь ял авсан хүмүүсийн үр хүүхдийг сонгуульд оруулахгүй гэсэн хууль гарвал нэг их гайхах явдалгүй боллоо. Тэр үүднээсээ эцэст нь дүгнэж хэлэхэд маргааш болох сонгууль урьд өмнө болдог байсан сонгууль хэмээх жүжгүүдээс нэг их ялгарах юмгүй болох байх.

Харин энэ бүхнээс хамгийн их хохирч үлдэх юм нь автомашины түгжрээндээ бухимдсан нийслэлийн ард иргэд болон хоосон амлагчдын амлалтанд хууртсан монголын ард түмэн байх болно гэдгийг ард иргэд та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй юм.  


Ж.Болд 

Эх сурвалж: paparazzi.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.194
    2020/10/14

    Заавал ан нам махнамд өгж байж шудрага сонгууль болох ёстой юу.

    Хариулах
  • 192.82.77.136
    2020/10/14

    AN-inhan hayagaa manaj dandaa l erh barigchid ryy gytgeleg shiddeg. Yaviyrgyi argaa l bichij baigaa ni ene.

    Хариулах