Бангладеш улсад сүүлийн үед өрнөөд буй бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаалын улмаас хүчингийн хэрэг үйлдсэн ялтнуудад цаазаар авах ял оноох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.12/ Бангладешийн Засгийн газар хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах бүх насаар нь хорих ялыг цаазаар авах ялын дээд хэмжээ болгон өөрчлөх талаар хэлэлцэж, Ерөнхийлөгч Абдул Хамид гарын үсэг зурснаар шинэ заалт хүчин төгөлдөр болжээ.
Бангладешт 2020 оны эхний есөн сард 975 гаруй охид, эмэгтэйчүүд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэж Бангладешийн хүний эрх, хууль зүйн туслалцааны байгууллагаас мэдээлсэн байна.
Иймээс энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авснаар гэмт хэргийг бууруулна гэж иргэд үзэж байгаа юм. Гэхдээ шинээр батлагдсан хуулийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх магадлал тун бага аж. Учир нь тус улсад энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид хэрэгтнийг мэдээлэх нь бага, халдлага үйлдсэн хүмүүсийг баривчлах болон халдлага үйлдсэнийг нь нотлоход төвөгтэй байдаг гэнэ.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна