Тагнуулын ерөнхий газраас хар машинтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын ОНХА-ны дарга Т.Баярхүү: “Өмнө нь залилангийн хэрэгт холбогдож байсан дөрвөн этгээд сонгуулийн санал тоолох хар машиныг хакердах боломжтой гэж итгүүлэн нэр дэвшигчдэд хамтарч ажиллах санал тавьсан нь тогтоогдсон. Тиймээс тухайн этгээдүүдийг ТЕГ шалгаад харьяаллынх нь дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Гэхдээ тухайн этгээдүүдэд төлбөр төлж хамтран ажиллахаар тохиролцсон хохирогч байхгүй.
Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Санал тоолох төхөөрөмжид гаднаас халдах буюу хакердах ямар ч боломжгүй.
Мөн өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас халсан, хакердсан мэдээллийг олж мэдсэнээс болж тагнуулын 11 ажилтан халагдсан гэх мэдээллүүд гарсан.
Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос уг асуудлыг шалгаж хариу ирүүлэх албан бичгийг ТЕГ-т ирүүлсэн. ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халсан гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл” гэлээ.
Ж.Болд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна