News paparazzi: Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Moderator
2020/10/13

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад удаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган шалгаж байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хавтаст хэргийг шилжүүлсэн байна.

 

Ж.Бат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна