2019 оны долдугаар сард Баянхонгор аймагт болсон “Ламын гэгээний мэлмий гээсний 380” жилийн ойд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцохоор явахдаа баруун аймгийн чиглэлд хөөрөх гэж байсан Aero Mongolia компанийн нислэгээс хоцорч, тус онгоц түүнийг хүлээснээр, иргэдийг багагүй чирэгдүүлсэн байдаг. Тэгвэл энэхүү үйл явдал саяхан дахин давтагдаж, Улаанбаатар-Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан иргэдэд багагүй чирэгдэл учруулсан байж болзошгүй байна.
Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар баруун аймгуудад ажилласан байна. Тэрээр энэ үеэр Улаанбаатар-Ховд аймгийн чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд замаас нь суужээ. Ингэхдээ тус чиглэлд нислэг үйлдэж байсан онгоц Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зорчигчдоо буулгаад, тэндээс Завхан аймаг руу нисэж УИХ-ын дарга Г.Занданшатарыг аваад буцаж Мөрөн суманд ирж, улмаар түүнийг тус суманд буулгаад дахин зорчигчдоо суулгаад, нислэгээ цааш нь үргэлжлүүлсэн байж болзошгүй байна.
Энэ талаар нэг иргэн ийнхүү мэдээлжээ. "УБ-Ховд нисэж байсан онгоц Мөрөнд хүмүүсээ буулгаж хаячаад Завханаас Занданшатарыг Мөрөн хүргэчээд хүмүүсээ аваад Ховд нисэж бн гэнээ. Зоргоороо юу" гэж бичжээ.
Харин түүний энэхүү мэдээлэлд иргэд “Цаг хугацаа ямар үнэтэй байдгийг яагаад мэдэрдэггүй юм бэ. Иргэд алдсан цаг хугацаагаа нэхэмжлэх хэрэгтэй. Төрийн удирдлага гээд иргэдийн цаг хугацааг булаадаг байж таарахгүй. Саяхан ЕС Дарханд бас л төвөг удсан дуулдсан” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: iSee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.95
Арай л эрх мэдлээ хэтрүүлээд байна ийм төсөвт үрэлгэн хандаж иргэдийн алт шиг цагийг хулгайлж болох юмуу
Хариулах