Саяхан Монголын циркчид 80 жилийн түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Харамсалтай нь циркчид маань энэ ойгоо ихэд зутруухан тэмдэглэж өнгөрүүлсэн гэдгийг уншигч та бүхэн сонссон байх.
Одоогоос арав гаруй жилийн өмнө менежментийн хувьчлал нэрээр циркийн байрыг хувьчилсан байдаг. Хувьчлах хувьчлахдаа бараг үнэгүй шахуу хувьчилсан гэдгийг монголын ард түмэн бараг бүгдээрээ мэдэж байгаа.
Бүр тодруулбал тус циркийн байрыг сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж менежментийн хувьчлалаар авсан гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Түүний дараа циркийн байр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, дэлгүүр хоолны газруудад түрээслэдэг объект болон хувирсан.
Харин одоо циркчид маань өөрийн гэсэн байргүй аяны майханд үйл ажиллагаагаа явуулж, орох оронгүй гудамжинд тэнүүчилж явна.
Тэгвэл энэ асуудалд монголын төр огт анхаарал хандуулаагүй өдийг хүрсэн гэхэд огт хилсдэхгүй.
Ялангуяа энд тэнд гадаадад бүдүүн зөвлөхөө байнга дагуулж явдаг Ерөнхийлөгч маань ч энэ талаар огт дуугардаггүй нь үнэхээрийн сонирхолтой.
Тийм болохоор монголын төр засаг энэ асуудалд яаралтай хандуулж, хөөрхий хэдэн циркийн уран бүтээлчдээ хуучин байсан зориулалтын байранд нь оруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тэд маань өнөөдөр халуунд халж, хүйтэнд хөрч энд тэнд майхан сав зоож зутруухан явж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй харагдаж байна.
Тийм учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар минь та нар соёл урлагтаа тийм л их санаа зовдог юм бол энэ асуудлыг түргэн нэг тийш нь шийдэж өгч, циркчдээ өөрийн гэсэн байртай болгож өгөх хэрэгтэй байна.
Ж.Бат
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
66.181.180.62
дахиж шинээр барихгүй бол тэр бүдүүн нөхөр буцааж өгч харагдаач дээ
Хариулах122.201.23.84
Дагвадорж аварга авсан барилгаа буцаагаад өгчихөөч
Хариулах