Австралийн Шинжлэх Ухааны Үндэсний Хүрээлэнгийн судлаачид Covid-19 өвчнийг үүсгэгч коронавирус нь эд юмсын гадаргуу дээр өмнө төсөөлж байснаас удаан амьдардгийг туршилтаар тогтоожээ.
Гэхдээ эрдэмтэд энэ удаа вирусийн амьдрах чадварын дээд хэмжээг тогтоохын тулд тасалгааны температурт (Цельсийн 20 хэм), гэрэлгүй, харанхуй орчинд туршсан байна.
Ингэхэд коронавирус нь гар утасны дэлгэц, цаасан болон хуванцар мөнгөн дэвсгэрт зэрэг тэгш гадаргуутай эд зүйлс дээр 28 хоног амьдарч байжээ.
Яг ижил орчин нөхцөлд томууны вирус 17 хоног тэсдэг юм байна. Хэт ягаан туяа вирусийг устгах нөлөөтэй тул гэрэлтэй орчинд үүнээс богино хугацаанд амьдардаг ажээ.
Гэхдээ эд юмсын гадаргуу дээрх вирус бодит амьдрал дээр хүнд халдварлах чадвар багатай гэж олон эрдэмтэд үздэг. Голдуу ханиалгах, ярих үед агаар дуслын замаар халдвар тардаг гэж ихэнх эрдэмтэд үзэж байгаа.
Австралийн эрдэмтэд коронавирусийн амьдрах хугацаа нь хүйтнээс илүү халуун температурт богиносож байгааг тогтоосон байна. Тухайлбал Цельсийн 40 хэмийн халуун орчинд юмсын гадаргуу дээрх вирус 24 цагийн дотор халдварлах чадвараа алдаж байжээ.
Мөн коронавирус нь тэгш, гөлгөр гадаргуу дээр илүү удаан амьдардаг, харин нүх сүвтэй, тэгш бус гадаргуу дээр богино насалдгийг тогтоосон байна.
Тухайлбал даавуун материал дээр вирус 14 хоногоос илүү тэсвэрлэж чадаагүй гэнэ. Австралийн эрдэмтдийн туршилтын тайлан “Virology Journal” сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна