АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жозеф Байден нарын ирэх долоо хоногийн пүрэв гарагт явуулахаар товлосон байсан хоёр дахь мэтгэлцээнийг цуцалснаа мэтгэлцээнийг зохион байгуулах комисс мэдэгджээ.
Мэтгэлцээнийг явуулах хэлбэртэй холбоотой санал зөрөлдөөний улмаас ийм шийдвэр гаргасан байна. Америкийн ерөнхийлөгчөөс коронавирус илэрсэнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 15-нд товлосон нэр дэвшигчдийн хоёр дахь мэтгэлцээнийг цахим хэлбэрээр явуулна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах комисс урьд нь мэдэгдсэн юм. Харин Цагаан ордны тэргүүн мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол Байден 10 дугаар сарын 15-нд мэтгэлцэхийн оронд сонгогчдынхоо асуултад хариулна гэж мэдээлжээ.
“Аравдугаар сарын 8-нд комиссоос нийт оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс Майамид 10 дугаар сарын 15-нд товлогдсон хоёр дахь мэтгэлцээнийг цахим хэлбэрээр явуулах болсныг мэдэгдсэн билээ. Улмаар хоёр нэр дэвшигчийн сонгуулийн штабаас аравдугаар сарын 15-нд болох цахим мэтгэлцээнд оролцохтой холбоотой тус тусын байр суурийн талаар хэд хэдэн мэдэгдэл хийж, өөр байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Одоо 10 дугаар сарын 15-нд мэтгэлцээн болохгүй нь тодорхой боллоо" гэж комиссын мэдэгдэлд дурдсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлчийн мэтгэлцээн 10 дугаар сарын 22-нд болох юм. “Хоёр нэр дэвшигч хоёул мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрснийг” комисс мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.
Трамп, Байдан нарын анхны мэтгэлцээн есдүгээр сарын 29-нд Охайо муж улсын Кливленд хотод есдүгээр сарын 29-нд болсон билээ.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна