News paparazzi: ​НЗДТГ-ын даргын тушаалаар хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 15 албан тушаалтны цалинг бууруулжээ

Moderator
2020/10/10

Энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажилдаа ирдэггүй дарга нарт хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ.

Ингэхдээ тэрээр хуулийн дагуу зохих ёсны хариуцлагын тооцхыг үүрэг болгож, сонгуулийн үеэр ажлаа хаяад алга болдог асуудал байж таарахгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсныг  НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга Б.Мөнгөншагай нар мэдээллээ.

НЗДТГ-ын даргын тушаалаар 3 албан хаагч, дээд шатны байгууллагад хариуцлага тооцож эргэн мэдэгдэх чиглэлээр 16 албан хаагчдад албан бичиг хүргүүлсэн байна. Үүнээс 6 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан бөгөөд үүнд НЗДТГ-ын хэлтсийн  гурван дарга, Нийслэлийн өмч, төсөвт байгууллагын дөрвөн удирдлага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын долоон удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт  тус тус арга хэмжээ авсан байна.


Ж.Бат


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.129
    2020/10/12

    Тэгээд ямар дарга нарыг нь чөлөөлсөн, ямарт нь арга хэмжээ авсныг нь нийтлээч ээ

    Хариулах