News paparazzi: 80 жилийн түүхтэй Циркийн сургууль сургуулийнхаа ойг явуулын майханд тэмдэглэж байна

Moderator
2020/10/09

Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн гал голомт нь Циркийн сургууль болж яваа талаар уран бүтээлчид олон нийтэд хандлаа. Тэд энэ жил сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэж байгаа ч ойн баяраа асар майханд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өдгөө тэд нүүдлийн майхан цирк бариад, хүйтэнд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд 80 жилийн ойдоо зориулан энэ сарын 10, 11-нд тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ. Тэдний хэлснээр явуулын асар циркэд 600 хүн тоглолт үзэх боломжтой гэнэ. 

Монголд улсад циркийн урлаг өндөр хөгжсөн, ази тивдээ төдийгүй дэлхийд өндрөөр үнэлэгдэж төгсөгчдийн 90 гаруй хувийг гадаадад ажлын байранд зуучилдаг ч хичээлийн байр огт байдаггүй байна. Тиймээс улсын циркийг буцааж төрийн өмчид авахыг хүсэж буйгаа хэлсэн тэд энэ үеэр хэлсэн юм.


Ж.Бат


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 68.226.67.57
    2020/10/09

    Ter Japan tsagaan budaanii tantangaas Tsirkee butsaaj av Ezen n umaa meddeg Ereg n usaa hashdag Hurelsuhee tsirkee butsaaj avaad gudamand baigaa tsirkchiddee ugii

    Хариулах
  • 202.9.46.242
    2020/10/09

    Muu mantuugaas tor omchoo butsaaj avmaar yum

    Хариулах
  • 193.81.114.150
    2020/10/09

    Ugsa dagvadorj hudaldaj avsan bisdee odoo yaachij chadahgui

    Хариулах
  • 192.82.68.113
    2020/10/09

    Циркийг хувьчлахыг Батмөнх гэдэг шуналтай циркчин яаманд ажиллаж байхдаа өөрөө авах гээд хувьчлуулах гээд тендерт оруулах ажлыг эхлүүлсэн тэгээгүй бол том урлагын байгууллага шиг улсдаа байж бх бсан.Шуналт Батмөнх нарны циркэд өчнөөн хүний хөдөлмөр шулж идээд цадахгүй

    Хариулах