Өвөр Монголын олон мянган оршин суугчид дунд сургуульд хятад хэл зааж, төрөлх хэлийг нь хязгаарлах Хятадын Засгийн газрын шинэ бодлогыг хүчтэй эсэргүүцэж байгаа билээ.
Харамсалтай нь энэ тэмцэл тийм ч үр дүнтэй биш байгаа бөгөөд Хятадын засгийн газраас өнөөг хүртэл энэ явцуу бодлогыг хүчээр тулган хүлээлгэсээр байна.
Эдүгээ олон арван жилийн туршид Хятадын Коммунист нам угсаатны цөөнхүүдийг улс төрийн хяналтанд байлгахад чиглэсэн цогц бодлогыг хэрэгжүүлж байгааг дэлхийн олон нийт шүүмжлэн ярьсаар байна.
Си Цзиньпин 2012 онд Хятадын Коммунист намын дарга болсноос хойш угсаатны цөөнхүүдийг хүн амын 91 гаруй хувийг эзлэх хан үндэстний соёлд уусгахад чиглэгдсэн ажлыг улам эрчимжүүлэх болсон ба мэдээж энэ нь угсаатын цөөнхүүдийг хятад үндэстэнд уусгах их гүрний далд бодлого гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл мөн билээ.
Харин өвөр монголчуудын дээрх тэмцлийг монгол улс мэдээж дэмжиж байгаа боловч харамсалтай нь монголын өнөөгийн төр засаг хятад шиг том гүрэнтэй ийм жижиг сажиг асуудлаар муудалцхыг огтхон ч хүсэхгүй байгаагаа дипломат яриа хэлэлцээний үеэр мэдэгдсэн юм.
Мэдээж энэхүү тэмцлийг монголын олон мянган жирийн ард иргэд дэмжиж байгааг уншигч олон та бүхэн мэдэж байгаа байх. Тэр ч бүү хэл тэдний зарим нь энэ талаар шүлэг хүртэл зохиосон байна.
Шунаг жижиг удирдагчдын юаны төлөөсөнд өнөөг хүртэл явчаагүй
Сөгдөж амьдарч болохгүйг билгэдэж зохиогдсон босоо бичиг мину!!
Дарамтлах тусам нь гялалзан, өнгө орж
Устгах бодлого болгонд улам бүр гоё харагдсаар байна..!!
Ж.Бат
Эх сурвалж: paparazzi.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна