Тоть хэлбэрийн үлэг гүрвэлийн цоо шинэ төрөл зүйлийг Монголын говиос илрүүлснээ Их Британийн Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд өчигдөр зарлажээ.
Шүдгүй, өд сөдтэй, холимог тэжээлтэй ийм төрлийн үлэг гүрвэлүүд одоогоос бараг зуун сая жилийн өмнөөс эхлэн амьдарч байсныг өмнө нь тогтоож, нийтэд нь овираптор гэж нэрлэсэн байна.
Харин Монголоос олдсон шинэ төрөл зүйл нь 68 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд урд хоёр мөч нь хоёрхон хуруутайгаараа бусад ижил төрлийнхнөөсөө ялгарч байгаа гэнэ. Бусад бүх овирапторууд урд мөчиндөө гурван хуруутай байдаг ажээ.
“Oksoko avarsan” гэж нэрлэсэн шинэ төрөл зүйл 2 метр хүртэл урт биетэй, бөөндөө сүрэглэж амьдардаг байсныг тогтоосон гэнэ. Малтлагын үеэр нэг дор олон араг яс олдсон нь үүнийг баталж байгаа ажээ.
“Овирапторуудын урд мөчний хуруунууд эволюцийн үр дүнд хэрхэн гурваас хоёр болж хувирсныг судлах нь энэ нээлтийн хамгийн гол ач холбогдол юм” гэж “Royal Society Open Science” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд бичсэн байна.
Судалгаанд Канадын Альбертагийн их сургууль, Японы Хоккайдогийн их сургууль, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд оролцжээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
202.126.89.108
Mongol ner uguurui
Хариулах122.201.21.231
hahaha latin ner l uguh biz
202.9.46.242
Amjilt khusiye
Хариулах192.82.73.158
Цаашдын ажилд нь амжилт хүсье
Хариулах