Монгол оронд феодалын хамжлагат ёс устаад бараг зуун жил болж байна. Тэр үүднээсээ даргын хүүхэд заавал дарга болох албагүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гэхдээ өмнө нь дарга даамал хийж явсан зарим хүний хүүхдүүд өөрсдийн хүч чадал, эсвэл эцэг эхийнхээ нөмөр нөөлгөөр сонгуульд өрсөлдөн дарга даамал болох явдал сүүлийн үед хавтгайрах шинжтэй болсон нь хэнд ч нууц биш.
Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд Монгол Улсын төрийн тэргүүний хүүхдүүд болох Ц.Элбэгдоржийн Эрдэнэ, Н.Энхбаярын Батшугар, М.Энхболдын Хулан нар өрсөлдөж хүч чадлаа сорих гэж байна. Тэгвэл одоо та бүхэнд тэдгээр нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулая.
Э.Хулан

Энхболдын Хулан. Хуульч мэргэжилтэй. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа. Тэрээр 2010- 2013 онд Лондон хот, Грийнвичийн их сургууль, 2013-2016 онд МУИС-ийн харьяа Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэжээ.
18 насандаа МАН-д элсч, намын батлахаа авсан Э.Хулан 2013 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 45-р үүрийн дарга болж, тухайн ондоо дүүргийнхээ НАМЗХ-ны даргын албан тушаалд томилогдож байв.
Энэ цаг үеэс эхлэн тэрээр Сонгинохайрхан дүүргийн МАН-д зүтгэж ирсэн бөгөөд түүний хувьд аав нь намын дарга байсан учраас өмнө нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулж, дөрвөн жил төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан байна.
Э.Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Эрдэнэ НИТХ-ын зургадугаар тойрог, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын /ИТХ-ын/ 13 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байна. Э.Эрдэнэ АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд тэрээр 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэжээ.
Тэрээр 2016 онд Их Британийн Оксфордын их сургуульд Улс төрийн бодлого, удирдлагын чиглэлээр сурч төгссөн ба Оксфордын их сургуулийг дүүргэж ирээд өнгөрсөн 2016 онд дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшин сонгогдож, дөрвөн жил дүүргийн төлөөлөгчөөр ажилласан байна. Түүний улс төрд орсон алхмын талаар аав нь хэлэхдээ “Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмний төлөө явъя гэсэн сонголттой, зөв зорилготой байгаа бол залуусыг бид дэмжих нь зөв байх” гэжээ.
Э.Батшугар

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Батшугар НИТХ-ын сонгуулийн 13-р тойрогт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна. Э.Батшугарын хувьд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж, АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэжээ. Тэрээр өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм.
Харин дээрх олны танил нэр бүхий улс төрчдийн хүүхдүүд сонгуульд ийнхүү олноороо нэр дэвшиж байгаа явдлыг ард түмэн төдийлөн таашаахгүй байгаа бөгөөд тэднийг орчин цагийн “феодалын угсаа залгамжлагчид” гэж нэрлэн монголд “хамжлагат ёс” эргэн иржээ гэж битүүхэндээ дургүйцэн ярилцаж байгаа сурагтай.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
192.82.66.151
ene Enkhboldiin ohin nohortoi um bolov uu suuchih yumsan
Хариулах202.179.24.90
MI -giin gants gangar shaazan.dahiadl orood irsen uu
Хариулах46.24.240.254
hahhahhahhah uneheer ineedtei humuus ymaa, ter 18 tai yu yunii darga genee hahahhahahha zvgeer l ineed hurjiin. Barag songogdood garaad ireh bh shuu.
Хариулах66.181.169.162
Сонгохгүйл байлдаа, Хүнийг элдэвээр хэлэх хэрэггүй,Улс төрд орох гээд байгаа нь мэдээж шүү дээ. Сонгохгүй л байлдаа, Хүнийг элдэвээр хэлэх хэрэггүй шүү дээ.Эд нар чадалтайдаа АНУ- д сураа юу.Мэдээж эцэг нь том албан тушаал хашиж байхад хүүхдээ сургах нь мэдээж.Ард түмэн, Эх орныхоо төлөө юу хийх гээд байгаагаа амьдрал дээр харуул.Товойгоод гараад ир, тэр цагт нь сонгое..
Хариулах46.24.240.254
ugaasa songohgvi ghde ugaasa garaad irne, cham shig teneguud deer duurchihsen bolhoor
43.242.243.207
Ed nar odoo bolimoor yum. M enhbold iin ohin gej neg ulsiin mongiig haragch tuntiitlee idsen gahai avgai ichij ihdeggui yum bhda . Eoo eoo bolieooo!!!
Хариулах