Монголын сайхан бүсгүй, мисс, жүжигчин А.Баярцэцэг Их Британы мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болжээ. Тэрээр өдгөө Лондоны их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа юм байна.
А.Баярцэцэг анх "Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан бөгөөд загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн гэдгийг хүн бүхэн сайн мэдэх бизээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр монголын болон гадаадын хэд хэдэн кинонд тоглож байсан юм.
А.Баярцэцгийн хувьд хамгийн анх 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл болох "Марко Поло" кинонд тоглож, гадаадын үзэгчдэд танигдаж байсан бөгөөд мөн 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглож байсан туршлагатай жүжигчин юм. Тэрээр нутагтаа олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшжээ. Мөн англи, франц, испани хэлтэй юм байна.
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
223.104.3.180
xoopxon.bas uhaantai ohin.cool.good luck
Хариулах