News paparazzi: УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн тараасан архины улмаас хүний амь хохирсон уу

Moderator
2020/10/09

Сүхбаатар аймагт өнгөрсөн энэ сарын 7-нд хэсэг бүлэг иргэд архидан согтуурсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал 50 настай "Г" нь 40 настай эмэгтэй "М"-ийн аминд хүрсэн байж болзошгүй хэрийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Хэрэг гарах үед дээрх иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Түүнчлэн зарим хэвлэлүүдэд онцолж байгаагаар сумын иргэдэд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь архи тараасан гэх бөгөөд түүний тараасан архийг уусан иргэд согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн гэсэн мэдээлэл байна.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "40 настай эмэгтэй М нас барсан хэрэгт холбогдуулан нөхөр болох 50 настай Г-г шалгаж байгаа. Хохирогч, холбогдогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Харин архи тараасан эсэх асуудлыг харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгана. Цагдаагийн байгууллага хүний амь нас хохирсон хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна" гэлээ.


Ж.Бат


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.236
    2020/10/10

    medrelin saajilttai hymyysiig songohoo bolchih ygch bval av harin songoltoo yyriinhyyryy ygyyd surchih tegeel boloo.

    Хариулах
  • 66.181.161.30
    2020/10/09

    Энэ хүнийг Сүхбаатарчууд цаасан малгай өмсгөж байн биёийг нь тоологсон юмуу ийм толгой муутай хүнүү ярьж хэлж байгаа нь дээр үёийн нэгдлийн аж ахуй хариуцсан дарга шиг сагагдаад байх юм хууль талд 00 юмаа!!!!

    Хариулах
  • 202.55.188.88
    2020/10/09

    Ene. Batsuuriig.bitsaaj. nutagruu..nl ybuul ochij.uneyei. makhaa ideed l kheruulee.khii

    Хариулах
  • 103.212.118.142
    2020/10/09

    Энэ нөхөр үнэхээр архи тарааж нэг гэр бүлийн амьдралыг самарсан бол буцааж татах хэрэгтэй

    Хариулах
  • 202.9.46.242
    2020/10/09

    Man ataarhaj uhlee yu

    Хариулах
  • 202.9.46.242
    2020/10/09

    Pda ali arhiig ter gehiin??!!

    Хариулах
  • 202.9.46.242
    2020/10/09

    Паа МАН улилдахаа боличигохосой одоо хар дараасан

    Хариулах
  • 202.9.46.242
    2020/10/09

    Amjilttai yavaa negendee ataarhaj uhdegee baiyaa ali arhiig ter gehev

    Хариулах
    • 70.187.170.198
      2020/10/10

      Үхсэн элэнцэгнийчинь амжилт эргүү нөхөр мөнгө архи өгөөд нутгийн хүүхэд л гэж гарсан болохоос энэ авилгачид мэддэг , чаддаг юу байгаа юм одоо бас дээр нь баахан хөлсний бичигчид цуглуулчихасан амар болох нь шив мөнгө хөрөнгөтэй байж болно толгой тархи муутай дээр нь хожоо , наймаа ашиг гэхээр ямар үхсэнийх нь амжилт вээ? Хөлсний хэн нь одоо хуц хуц чадлаараал хуц ийм аргаар явахыг нь харъя тархиндаа тархи нь арилчихсан эргүүл юм байна даг