Өнгөрсөн есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн Ази болон Номхон далайн орнуудын хүрээнд явагдсан Дасгалжуулагчийн онлайн семинарт Монголын Шатрын Холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн саналаар Азийн Шатрын Холбоо болон Дэлхийн Шатрын Холбооны Хөгжлийн сангийн тэтгэлгээр Их мастер Б.Мөнгөнтуул оролцож, шалгалтаа амжилттай өгсөнөөр ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer - FT/ цолны болзол хангалаа гэж Монголын шатрын холбооноос өнөөдөр мэдээллээ.
Уг семинарыг Дэлхийн шилдэг дасгалжуулагчид болох ДШХ-ны Ахлах дасгалжуулагч Эугенио Торре, Деян Божков, Меликсет Хачян, Джэйсон Гонсалес, Вишал Сарин, Еспер Халл нар удирдан явуулсан байна.
Дашрамд дурьдахад 2020 оны 4-р сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн ази болон Номхон далайн орнуудын хүрээнд явагдсан Дасгалжуулагчийн онлайн семинарт Их мастер А.Энхтуул оролцож, шалгалтаа амжилттай өгсөнөөр ДШХ-ны Дасгалжуулагч /FIDE Trainer - FT/ цолтой болсон билээ.
Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулагддаг дасгалжуулагчийн семинарт сууж шалгалтанд тэнцсэнээр олгодог Дасгалжуулагчийн цолыг дараах байдлаар эрэмбэлдэг бөгөөд тухайн цолонд тогтоогдсон төлбөрийг төлж эрхийн зөвшөөрлийг /Lisence - лиценз/ сунгаснаар албан ёсоор дасгалжуулах, Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулагддаг томоохон тэмцээнүүдэд ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч болон түүнээс дээш цолтой дасгалжуулагч нар эх орноо төлөөлөн баг, тамирчдаа ахлан оролцох гэх мэт эрхтэй болдог байна.
1. ДШХ-ны Ахлах дасгалжуулагч - FIDE Senior Trainer /FST/
2. ДШХ-ны Дасгалжуулагч - FIDE Trainer /FT/
3. ДШХ-ны Зөвлөх дасгалжуулагч - FIDE Instructor /FI/
4. Үндэсний зааварлагч багш - National Instructor /NI/
5. Хөгжүүлэлтийн зааварлагч багш - Developmental Instructor /DI/
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна