News paparazzi: Н.Алтанхуяг гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатартай маргалдаж, чуулганыг орхин гарав

Moderator
2020/10/08

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар 30 орчим гишүүн хөдөө орон нутагт томилолттой байгааг хэлж, өнөөдрийн хуралдаанаар хоёр хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дуусгана хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа Н.Алтанхуяг гишүүн ирц дутуу байгааг шүүмжлэн, бухимдлаа илэрхийллээ. Тодруулбал,

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос асуулт асуухад тэрээр “Өмнө нь УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж хариулт авдаг байсан. Гэвч Цэцийн дүгнэлтийг УИХ дээр шүүх нь зохимжгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтээр асуулт асуухгүй гээд Дэгийн тухай хуульдаа оруулчихсан. Тиймээс Цэц хариулт өгөх боломжгүй” гэв.

Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “С.Бямбацогтын тайлбарыг сонсохгүй шүү. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух гэтэл хариулах хүн байхгүй гээд нэрийг минь хаслаа. Яагаад УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хааж байгаа юм. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь солиороод орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна.

УИХ-ын чуулгандаа суух ёстой. Яагаад гишүүний үг хэлэх эрхийг хасаж байгаа юм. Сая Цэцийн дүгнэлт хэлэлцэгдээгүй. Хэрэв та нар хэлэлцсэн гэж үзвэл би Үндсэн хуулийн цэцэд хандана.УИХ-д 65 суудал авсан чинь хангалттай.

Эхний асуудал дээр үгээ хэлмээр байна. УИХ-ын дарга аа, ингэж болохгүй. Дахин хэлэлцэх ёстой чухал асуудал байсан. Надад асуух асуулт ч байсан. Асуулт асуухгүй юм бол энд суух хэрэг байгаа юм уу. Сонгуулиас сонгуулийн хооронд худлаа ярьдгаа болих хэрэгтэй. Одоо та нар “орон нутгийн сонгуулиар гаргаад өг” гээд явцгааж байна. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна” гэв.

Харин УИХ-н дарга Г.Занданшатар “Н.Алтанхуяг гишүүнд УИХ-ын тамгын газраас хууль зүйн зөвлөгөө өгч, мэдээллийн туслалцаа үзүүл. Энэ асуудал хэлэлцэх асуудал биш, танилцуулга. Асуудал хэлэлцэгдээгүй, танилцуулагдсан. Хуулиа унш” хэмээн микрофоныг хаажээ.Үүний дараа Н.Алтанхуяг гишүүн “Хууль танилцуулаад байх юм байхгүй. Цэц дээр уулзъя” хэмээн чуулганыг орхин гарч явлаа.


Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.217
    2020/10/09

    Oron nutgiin songuulid yalah iin tuld gishuud huralaa hayad yavdag buruu shuu dee Asuultaa asuuj, hariult avahgui bol huralaa yah yum be 65 - uulaa suuchihaad azraga shig zagnah hereggui shuu

    Хариулах
  • 202.126.89.122
    2020/10/09

    Занданшатар казиночин бдаг л нэг луйварчин шүү

    Хариулах
  • 188.175.48.93
    2020/10/09

    Altanhugiin zov amarch amarch ircheed 20.30 aaraa oron nutagt tomlilt gej yu bdiin chuulgan ehelsen l bol suuh estoi shuu dee inej arai bolohgui

    Хариулах
  • 202.9.40.111
    2020/10/08

    Алтанхуяг гишүүн асуух эрхтэй тэгж л энэ хүнийг сонгосын ш дээ, бидний өмнөөс дуугарах ёстой шүү. Хариулах ч ёстой

    Хариулах
  • 202.9.40.111
    2020/10/08

    Зөв шүү зөв

    Хариулах
  • 192.82.74.31
    2020/10/08

    Zub shdee asuult asuux erxtei

    Хариулах
  • 202.55.188.42
    2020/10/08

    Altankhuyag.bie. daagchaa.ta. er.nl. khural.uimuulekh gej.kheruul. uusgekhee.boli. erenkhii said.bsn. bizdee ta boliochrr

    Хариулах
  • 202.9.40.94
    2020/10/08

    Албаар хяхаж хавчиж явуулаад байхгүй хойгуур нь хороо найруулцгаах гэж байгаа биз тэгэх тусам нь гарахгүй байхгүй

    Хариулах
  • 202.9.40.94
    2020/10/08

    Үхэн хатан мөнгө тарааж гарчихаад хуралдаа суухгүй юм бол тарцгаавал яасийн олонхи болсноороо түрий барьж хүний эрхийг боогдуулах ямар эрхтэй юм одоо орон нутагт бас луйвар хийж гараад хяналтгүй сайхан идэж уух гэж үхэлдэж байгаа юм

    Хариулах
  • 202.126.90.20
    2020/10/08

    Орон нутагт оччихоод багаар нь дэмжээрэй гээд хүн бүхнийг царайчлаад л явж бгаа штэ...тэгээд гарч ирээд ширэн нүүрлэнэ

    Хариулах
  • 66.181.161.92
    2020/10/08

    ugaasaa ardiin namiig yah gej songoson yum teneguud songoson odoo har buh tatvar nemeed mashinii torguulia tuluhgui bol yavuulahgui gej bna ard tumenee ulam muljsun nam

    Хариулах
  • 66.181.161.45
    2020/10/08

    Энэ их хурал ч ёстой дампуурсан байнадаа одоо энэ малнуудийг тэжээнэ гэж юу байлгийн тараах хэрэгтэй

    Хариулах
  • 92.223.73.121
    2020/10/08

    omno AN gishuun bj bgad 75tai taaramj muutai bj bilee.bur eronhii said bj uzsen nohor doo. harin ene udaa bie daan garch irsen gishuun. minii huvid tegej garch irsen ni uneheer zorigtoi ni blaa. harin tuuniig odoo toriin ordond tooh hun amitan bgam bolvuu l da. javhlan shig hisen ymgui hooson yrisaar bgad 4jiliig ongorooh vii dee gsn bodol torno. hiih ajlaa hiij uzerei l dee. hamatan sadan ah duu nartaid bitgii l ymaa huvaaltsaarai l da. ih l yriatai nohor doo. onoodor hurlaas garch yvdag ni tom aldaa blaa. AN bnu MAN bnu tedentei uzeltsej chdhgui hurliin dunduur hayaad yvdag ni buruu shuu. javhlan yadag bilee. teren shig bldaa. ymar ch bsn ajliin amjilt husie.

    Хариулах
  • 202.9.46.70
    2020/10/08

    Zandanshatar bol UIH dargalah medleg chadvar baga shde.Uneheer bolovson huchingui bolson uomuu.Dan medleg dulimag gishuud songogdoh uom

    Хариулах
  • 202.9.47.20
    2020/10/08

    МАН үнэхээр дөмпуурах талруугаа уруудсаар байна. Яагаад хуралдаа суухгүй сонгуулийн ажил хийж тархи угаагаад яваа юм..Олигтой нэг ч юм хийхгүй,нэг я алдаа дутагдлыг арилгахгүй ыайна шүүдээ

    Хариулах
  • 192.82.70.199
    2020/10/08

    Гишүүд хэзээ хуралдаа бүрэн сууж байлаа даа. Өөртөө хэрэгтэй зүйл хэлэлцэх бол л ирдэг гэсэн бтз дээ. Алтанхуяг гишүүн наадуулдаа уусах л хэрэгтэй болж дээ. УИХ ийм байхад улс яаж хөгжихөв дээ.

    Хариулах