News paparazzi: ​Япон улс гадны 10 гаруй орны иргэдэд хилээ хэсэгчлэн нээхээр болжээ

Moderator
2020/10/08

Японы засгийн газар COVID-19 цар тахлын улмаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх хорио цээрийн дэглэмээ сулруулан 12 орны бизнес эрхлэгчдэд хилээ нээхээр болсон тухай NHK суваг мэдээллээ.

Эдгээр улс орнуудийн тоонд БНХАУ, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг 12 орон багтсан бөгөөд NHK сувгийн мэдээлснээр лхагва гарагт болсон цар тахлын эсрэг Засгийн газрын штабын хуралдаанаар дээрх орнуудтай харилцан солилцооны үндсэн дээр хилээр нэвтрэх хязгаарлалтыг хөнгөвчлөх талаар ярилцахаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ лхагва гарагт Японы ГХЯ ирэх 7-р сараас эхлэн Тайланд, Вьетнам зэрэг орны иргэдийг урт хугацааны визээр тус улсад нэвтрэх боломжтой талаар мэдэгджээ.

Одоогийн байдлаар Япон улс АНУ, ОХУ-ыг оролцуулаад дэлхийн 146 орны иргэдийг тус улсад нэвтэрхийг хориглоод байгаа бөгөөд дээрх оронд зорчсон гадны ямар ч иргэнийг хоёр долоо хоногийн дотор хил нэвтэрхийг  хориглох тухай журмыг мөрдөж байгаа юм.


Ж.Батдорж 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна