News paparazzi: ​Урвагчид дахиад л АН-аас урваж эхлэв үү

Moderator
2020/10/08

Орон нутгийн сонгуульд дангаараа оролцож чадаагүй Ардчилсан намтай зарим дүүрэгт хамтарсан ШИНЭ-ийнхэн нь эхнээсээ дахин урваж эхэлжээ. Нэгэн цагт Ардчилсан намаас  урваж явсан Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭ намыг  байгуулсан. Энэ нам Ардчилсан намыг УИХ-д бүлэггүй болгож, сөрөг хүчнийг хүчгүй болгож байсан. Гэвч хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд ШИНЭ, МАХН-тай зарим дүүрэгт хамтарч сонгуульд оролцохоор болсон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам ШИНЭ-тай хамтарч орон нутгийн сонгуульд оролцохоор болсон бөгөөд зарим нэр дэвшигчид нь Ардчилсан намд элсч, НИТХ-д өрсөлдөхөөр болсноо зарлаж байсан.

Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн ШИНЭ намаас мэдээлэл хийж, Ардчилсан намтай тохиролцож чадаагүй учраас хамтарч сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэг дэх ШИНЭ намынхан Ардчилсан намтай ойлголцож чадаагүй, тохиролцоонд хүрээгүй учраас орон нутгийн сонгуульд дангаараа оролцох гэнэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ШИНЭ намын орон нутгийн ерөнхий зохицуулагч Б.Гантулга “Сөрөг хүчнүүд хамтарч орон нутгийн сонгуульд оролцох байсан ч тохиролцоонд хүрээгүй учраас зөвхөн Баянзүрх дүүргийн сонгуульд дангаараа оролцоно.  Зарим тойрогт тохиролцоонд хүрсэн, хамтарч ажиллах хүрээнд хамтран оролцож байгаа тойрог байгаа ч зарим тойрогт тохиролцоонд хүрэхгүй байна” хэмээн мэдэгдэв.

Үүнтэй зэрэгцээд хэсэг  хугацаанд чимээгүй байсан ШИНЭ намын дарга Ж.Батзандан гэнэт гарч ирээд, Л.Болдынхоо эсрэг дуугарч эхлэв. Тэрээр, “АН-тай нэгдэх, нийлэх асуудал яригдаагүй. Л.Болд бол ШИНЭ намын нэг гишүүн, Төв зөвлөлийн дарга. Л.Болд гэдэг хүний санал бол нэг гишүүний санал гэсэн үг. Түүнээс биш өвөр түрийндээ яаран орох шаардлагагүй гэж бид үзэж байна” гэж хэлэв. Түүний энэ үг Л.Болдын тав хоногийн өмнө хэвлэлд өгсөн “Би ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга хэвээрээ байгаа. Ж.Батзандан намын дарга хэвээрээ.

Орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийнхаа үр дүнг хэлэлцэнэ. Их хурлын сонгуулийн дараа намын дарга улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа ШИНЭ нам, АН нэгдэх процесс явна” гэх ярилцлагад өгч буй хариу бололтой. Тэдний үг, ярианаас харахад Л.Болд, Ж.Батзандан хоёрын байр суурь зөрчилдөж эхлэв бололтой. Энэ мэтчилэн урвагчид АН-тай хэлхэлдэж эхэлмэгцээ, урваад эхэлж байгаа бололтой хэмээн улс төрийн хүрээнд жиг жуг хийж эхэллээ. Харин нөгөө хэсэг нь урвагчид урвагчаараа дуусна хэмээлцэнэ.  Ардчилсан  намаасаа, ардчиллаас урвагчдын хөлд Ардчилсан нам жинхнээсээ дарагдах вий дээ.


Эх сурвалж: zaluucom.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.119
    2020/10/09

    Hamaas garah oroh bol baidag l zuil harin zuunii het baruunii 2 nam evsej negdej bgaa ni yaltgui erh medel alban tushaal manan mafiin buleglel bolgoj haragdaad baigaan shalan deer navs unasan namiin ner turiig hamgaalah bish shalguulah shorond oroh ni todorhoi bolson huuree hamgaalj bgaan shine nam dangaaraa l baih baisiin AN dan hulgaichuudiin nam bolson uchir shine namiig demjij baisiin odoo MAN s uur demjih uls turiin huchingui bolloodoo

    Хариулах
  • 188.242.45.204
    2020/10/09

    Намаас хоогдосон хумуусийг урвах гэдгийг нь ойлгосонгуй! Батзандан юуг нь буруу ярьсан гэж хоогдоод дараа нь нийлэхгуй л гэсэн байна.Болд харин товийг барьсан байна.Энэ бичиж байгаа хун намаас хоогдовол урвагч болдог туунтэй нийлэхгуй бол ахиад л урвагч ер нь урвагч гэдгээ ойлгодоггуй мангар байхдаа.

    Хариулах