Тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл болох А.Болдбаатарт зориулсан хандивын тоглолт ирэх бямба гарагт буюу аравдугаар сарын 10-ны 19:00 цагт болно. А.Болдбаатар нь 1996 онд ослын улмаас нуруу, нугасны гэмтэл авч тэргэнцэр хэрэглэх болсон бөгөөд одоо тэргэнцэртэй эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
2017 онд бөөрний архаг дутагдалд орж эмчийн хяналтад орсон тэрээр 3-4 удаа гуурс тавиулах эмчилгээнд оржээ. Харин энэ оны дөрөвдүгээр сараас шарх нь хүндэрч хорт хавдар гэж оношлогдсон байна. Яаралтай эмчилгээнд орох шаардлагатай ч төлбөрийн бэрхшээл тулгарсан тул нийтийн дуучид А.Болдбаатар болон түүний гэргий, гэр бүлд нь туслахаар "Сүүн цагаан сэтгэл" хандивын тоглолтыг бямба гарагийн 19:00 цагт "Улаанбаатар палас"-т зохион байгуулахаар болжээ. Тасалбарын үнэ 20 мянган төгрөг юм байна.
Хандивын данс: Хаан банк 5037117841 /А.Болдбаатар/ Утас: 99700631, 94230846
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна