Прокурорын байгууллагаас өнөөдөр 2020 оны гуравдугаар улирлын тайлангаа танилцуулав.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаах ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавин ажиллаа. Эдгээрээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээр шийдвэрлэгдсэн олны анхаарлыг татсан зарим хэргийг дурдвал:
-“Жи Тайм” сүлжээний н.Оюунчимэгтэй холбогдох 11386 хохирогчийн хохирлыг тодорхой хэмжээнд төлүүлэхээр болсон.
- УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Дамба-Очир, Д.Солтан нарын хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон.
-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар "Жаст" группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах болон мөнгө угаасан хэрэгт гэм буруутай хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлж авах талаар холбогдох гадны байгууллагуудад хандсан. Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд явж байна” гэлээ.
Түүнчлэн Прокурорын байгууллагаас гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар, танхайрах зөрчил 47 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.5 дахин, ОН-ийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар, архидан согтуурхсан зөрчил 57 хувиар, авилга, алба тушаалын хэрэг 10 хувиар, хүрээлэн буй орчны эсрэг хэрэг 55 хувиар, хүн худалдаалах хэрэг 35 хувиар, мөнгө угаах зэрэг 11 хувиар, эрүү шүүлт тулгах хэрэг 5.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгааг тэрээр онцоллоо.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
202.9.40.39
Илүү зардал гаргахаар тэнд нухаад , хөрөнгийг нь хураа.
Хариулах203.98.76.56
Энэ төр чинь англи германаар дамжуулж Д Энхбат гэж гэмгүй хүнийг авчирч байсан бол энэ сайханбилэгийг авчирч чадахгүй бол тэрХурцыг явуулаад авчираач
Хариулах192.82.71.7
Нэг нь хил давуулаад нөгөө нь арга ядчихсан интерпол ч гэх шиг. Яачихсан шүүх, прокурор бэ
Хариулах66.181.161.25
avilga alban tushaalin hereg erduu 10% shaaaana bz hamgin baga na ntr.
Хариулах122.201.22.139
Сайхан муухайг заавал олж авчирч хөрөнгийг нь хурааж зохих ялыг нь өгөх нь 100/ зөв
Хариулах66.181.178.82
Бүх ноцтой хэргүүд хэдэн хувь өссөнийг хар даа Тэгээд нэг их тайлан тавиад байх шаардлага байна уу та нарын хэрхэн ажиллаж байгаа чинь харагдаж л байна ш дээ
Хариулах66.181.161.16
saihanbileg gj adgiin novsh baisan bn. er hun shig ireed yalaa edelchihgui. bayar, enhsaihan, erdenebat, bayartsogt nariig har
Хариулах75.59.233.244
Чиний нэр дурьдсан 4 н хүнэнцэрүүд хэргээ хүлээгээд яла эдэллээ , хар ч гэх шиг тусгай гэсэн нэртэй нээлттэй хорих анги гэж ямар хорих тэгээд ийм ял гэж элэнцэг чинь байсан юм үмхий ац минь Монголчуудыг басал нөгөө зальт аргаараа хуурч ялалсан болж нөгөө яллагдагчид нь баяр бахдалтай нь аргагүй , орж гарч олны нүднээс далд сэлгүүцсэн шиг ял эдэлсэн дүр эсгэж ард түмнийг яаж ингэж хуурч доромжилож болж , чадаж байнаа тоголоом хийж басамжилаж чадаж байнаа та нар , зальт хулгайч нар минь сонс ӨВЧИН ЗОВЛОН ҮХЛИЙГ АВИЛГАЛААР ХУУРААД ГАРХЫГ ЧИНЬ ХАРЪЯ ХАРЬ НЬ Ч ИЛҮҮ СЭТГЭЛИЙН ШАНАЛАЛ ХАМГИЙН ИХ ЗОВЛОНТОЙ ҮХЭЛ РҮҮГЭЭ ЧИРЭГДЭНЭ .