News paparazzi: Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алджээ

Moderator
2020/10/06

Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 05-ны өдрийн 23:10 цагт онцгой байдлын албан хаагчид хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:18 цагт очиж иргэн Х-ийн 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Энэхүү гал түймэр иргэн 48 настай, эрэгтэй угаартан нас баржээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.228
    2020/10/09

    4х3 м өрөөнд юу ч байсан угаасаа 30мин дараа гэхэд шатаж дуусдаг юм байгаа биздээ

    Хариулах
  • 202.179.27.221
    2020/10/06

    зарим сургууль цэцэрлэгийн хашаа бив битүү болсон,

    Хариулах
  • 202.9.46.222
    2020/10/06

    UB chuudiin bga bdl ene.Turgen.galiin mashin yvah ymarch zam talbai bhgui.Bugdiig mashin duuren.Yriad l bn.arga hemjee bhgui.bahi baidagaaraa.

    Хариулах