News paparazzi: "Монголын ард түмний хандив" эцэстээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нар өгсөн болж хувирав уу!

Moderator
2020/10/06

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед  Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албан ёсны айлчлал хийж, “Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн билээ.

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа манай зарим иргэд, аж ахуй нэгжийн хандиваар 14 мянга гаруй хонь цуглараад байсан юм.

Харин иргэдийн хандивласан бүх хонийг БНХАУ-ын талд бэлэглэх боломжгүй, учир нь тухайн бүс нутагт 3 жилийн дотор малын гоц халдварт өвчин гарсан бол малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн экспортлохгүй байх Олон улсын эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм. Ингээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймгийн малчдаас нэг хонийг нь 95 мянган төгрөгт үнэлэн худалдан авч, БНХАУ-д хандивлах 30 мянган хонин сүргийн тоо, толгойг бүрдүүлж эхэлсэн байдаг.

Мөн 30 мянган хонины хандивлах ажлын санхүүжилтэд Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой компаниас 1 сая ам.долларын санхүүжилт гаргасан гэх мэдээлэл ч бий.

Тэгвэл өдгөө 30 мянган толгой хонины 18 мянган хонийг нь БНХАУ руу тээвэрлээд байгаа. Гэтэл хонь тээвэрлэж буй автомашинд “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас БНХАУ-д хандивласан “30000 хонь” хандивыг цуваа” хэмээжээ.  Анхандаа “Монголын ард түмний хандив” эцэстээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хандив болж хувирав уу гэлтэй!


Эх сурвалж: iSee.mn


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.221
    2020/10/06

    цагаа тулахаар нэг ч хүн хонио зүгээр өгөхгүй, бөхийн өргөөний хандив яалаа даа , арга буюу ардын мөнгөөөр хэдэн онь худалдаж аваад урагшаа туучихаа биз

    Хариулах
  • 103.57.92.14
    2020/10/06

    Ene yamarch haynalt bhgui bid songuulidaj bh hoorond heden myangan honi yaj garch bgaag toolood zogsoj bh hil gaaliihan bgaa um uu .Honi ni 30 ch umuu 300 myangan honi ch garch bgaa um uu hen medeh um

    Хариулах
  • 202.179.24.172
    2020/10/06

    handib ogson humuus yagaad honio ogohgui bgaa yum be boon honi handiblalaa geed bsan humuus haiocnib

    Хариулах