News paparazzi: "Аз"-ын гэж өөрсдөө нэрлэсэн дугаараар шоудаж ханадаггүй дарга нар

Moderator
2020/10/06

Өнгөрсөн долдугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс "УАА" гэх шинэ авто машины улсын дугаарыг задалсан. Гэтэл ченжүүд азын дугаарыг өндөр үнээр буюу 500 мянгаас 30 хүртэлх сая төгрөгөөр дамлан борлуулсан хэрэг гарсан юм. Өөрөөр хэлбэл, Авто тээврийн үндэсний төвийнхөн азын дугаарыг танил тал, эрх мэдэлтэй хүмүүст өндөр үнээр зарж, ченжүүдэд худалдан борлуулсан билээ.

Уг хэргийг өдгөө хууль хяналтын байгууллагад шалгаж байна. Тус үйл явдлыг олон нийтийн зүгээс "Азын дугаарыг баячуудад зарж байхаар түргэн, гал унтраах машин зэрэг төрийн албаны тээврийн хэрэгсэлд зүүж хэвших ёстой" гэх санаачилгыг гаргасан.

Харин зарим нь "Азын дугаарыг хогны машинд зүүж байхаар нээлттэй дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөөрөө дахин нэг хогны машин авъя" гэж байр, сууриа илэрхийлж байв.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх азын дугаарын асуудлаар улс төрийн шийдвэр гаргажээ. Тодруулбал, азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж, төвлөрсөн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг зарцуулах үүргийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн байна.

Харин энэ талаар ШӨХТГ-ын дарга  Б.Бат-Эрдэнэ: "Автомашины азын дугаарын асуудлыг хөндөж байсан Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автомашины азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж, төвлөрсөн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг зарцуулах үүргийг ЗТХЯ-нд өгсөн байна. Гайхалтай. Баярлалаа Ерөнхий сайдаа" гэж цахим хуудастаа бичжээ.


Эх сурвалж: Isee.mn


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.49
    2020/10/09

    yrin bol hun 9911 dugaar humuusd yag yaaj gai bolood baigaag oilgohgvi hun dugaaraa hedeer zaraad nuguuh in hedeer avch bgaan ter humuusiin l asuudal yaagaad buhimdaad baidag yum be

    Хариулах
  • 59.153.114.91
    2020/10/09

    одоо гар утасны дугаарыг цэгцэлье 9911 тэй дугаарын суурь хураамжийг 1сая болгож тэр мөнгөөрөө сургууль цэцэрлэг барья үнэхээр баян гаруудад юу ч биш харин ядарсан нэг нь зээлээр дугаар барьж өрөнд орох хэрэггүй эсвэл бүр дугаарын оронг 10 оронтой бодгох хэрэгтэй

    Хариулах
  • 202.70.44.116
    2020/10/09

    Энэ Хүрэлсүхийн эсрэг дайраад байгаа лаларууд бол МАНАН гийн гарууд шүү. Хужаа нар шүү

    Хариулах
  • 66.181.161.111
    2020/10/09

    оке

    Хариулах
  • 66.181.161.94
    2020/10/08

    Хятад солонгост дэлхийн маш олон улсад ийм жишиг байдаг

    Хариулах
  • 66.181.187.22
    2020/10/08

    9911 тэй утасны дугаарыг хог ачигчдад урьдчилсан төлбөрт картаар олгох авто машины азын дугаарыг эмнэлэг, онцгой байдлын шуурхай машинуудад өгч үнэгүйдүүлэх. Ерөнхий сайд мөнхийн суудал биш учир Хүрэлсүх засаг толгойлохоо болиход нөгөө дуудлага худалдаа гэгч замхран одно.

    Хариулах
    • 202.179.25.73
      2020/10/08

      Эргүү

  • 202.21.108.185
    2020/10/06

    unen bol Khurelsukh guai ovoo 1 yum zuv shiidver gargav shiv. ali hediin l ingej shiidchih bsan yum

    Хариулах
    • 202.126.90.10
      2020/10/08

      Uhseneeree unen bhavdeee songuuli eheltsen shuudee

  • 60.246.15.240
    2020/10/06

    зүүж л байг өндөр үнээр авдаг юм бол тэр мөнгө л харин ард иргэдэд очих хэрэгтэй яадаж байхад юун атаархуу юм ард ьүмний амьдрал ахуй оюу толгой 6,2 гэхийн оронд ерөнхий сайдад тэр азын дугаарыг нь томоор хүзуунд нь зүүгээд өгчих өөр юм монголоо гэсэн юм хийж болдоггүй юм уу

    Хариулах
  • 77.247.181.163
    2020/10/06

    санал нэгтэй байна. нэг хүний карманд орж байснаа нийгэмд хэрэгтэй зүйлд зарцуулагдсан нь дээр

    Хариулах
  • 203.23.49.194
    2020/10/06

    дэмжиж байна

    Хариулах