Ардчилсан намыг үүсгэн байгуулсан ахмад гишүүд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд АН өнөөдөр намаасаа урвасан, хэсэг бүлэг хүмүүстэй нийлж нам байгуулсан Л.Болд, ардчиллыг нухчин дарж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр мэтийн хүмүүстэй нэгдэж, нэг хөнжилд орж, орон нутгийн сонгуульд хамтран ажиллаж байгаад Ардчилсан намын мянга мянган жирийн гишүүд эсэргүүцэж энэхүү мэдээллийг хийж байна гэлээ.
Ардчилсан намыг сүүлийн жилүүдэд удаа дараагийн ялагдалд хүргэсний гол буруутан нь ардчиллын үе үеийн удирдлагууд байсан. Мөн алсын хараагүй, зөв бодлого баримтлаагүй, сөрөг хүчин болж чадахгүй нам болсон. Ардчилсан нам хэсэг бүлэг хүмүүст үйлчилдэг, шударга гишүүд нь нэр дэвшиж чадахгүй, намын гишүүдийнх нь итгэл үнэмшил алдагдсан нам болж хувирсан. Энэ бүхэнд ардчиллын төлөө явж байгаа эгэл жирийн гишүүд бид туйлын их харамсаж байна.
Нам бол оюун ухаан, нандин чанар, нэр төр гэсэн үг байдаг. Гэтэл бүх зүйлээ зориулж ирсэн Ардчилсан нам маань өнөөдөр оюун ухаангүй, нэр төргүй, нандин чанаргүй нам болсонд үнэхээр харамсаж байна. Ардчилсан нам фашист нам болж, улс төрийн хүүхэлдэй болж байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Өнөөдөр Ардчилсан нам дайсан, урвагчидтайгаа нийлж нэгдэж байгаад анхдагчид, тус намыг үүсгэн байгуулагчид бид маш их харамсаж байна гэлээ.
https://www.facebook.com/news....
Ж.Батдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна