Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн 9 сарын 20-ны өдөр есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд одоогоор уг хэрэгт түүний хойд эцэг Б-г буруутган шалгаж байгаа юм.
Харин өдгөө гэр бүлийн бусад гишүүдтэй нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийнхэн уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нөхцөл байдлын үнэлгээ хийхийн зэрэгцээ сэргээн засах үйлчилгээнд хамруулж байгаа ажээ.
Тус газрын мэдээлж байгаагаар тэднийг түрээсийн байранд амьдруулахаар судалж, бичиг баримтыг нь бүрдүүлсэн байна. Тэгвэл талийгаач охины 12 настай эгчийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу саяхан гарчээ. Уг шинжилгээгээр 12 настай охин биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Гэхдээ Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнуудын хэлж байгаагаар “Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу хэвийн гарсан ч охин хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлэгт багтдаг учир өөрийгөө бүрэн ойлгуулах чадваргүй, айдас түгшүүртэй, сэтгэл зүй нь тогтворгүй учир дахин нарийн шинжилгээнд хамруулах шаардлагатай” гэдгийг мэдээллээ. Харин охины ээж энэ сарын сүүлээр амаржих юм байна.

Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна