Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг гэрт нь хэрцгийгээр хөнөөснөөс хойш 21 жил өнгөрчээ. Олон жил илрээгүй, алуурчин нь захиалагч нь олдоогүй энэ хэргийн учир зангилаа одоо л тайлагдаж магадгүй болоод байна.
Учир нь талийгаачийн амийг хохироосон хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэгт унагааж хүчээр ял үүрүүлсэн гэх ноцтой бичлэг нийгэмд дуулиан шуугиан тариад байна.
Тэднийг эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийн албан тушаалтнуудыг ч цагдан хорьсон байв. Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүнэ гэдэг бол гэмт хэрэг юм.
Тиймээс хууль бусаар эрүүдэн шүүгдэж ял үүрч, улмаар ялаа эдэлж байгаа тэднийг хилс хэрэгт гэм зэмгүй буруутгагдсан хэмээн үзэж, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ялтнуудын ар гэрийнхнээс уучлалт гуйж, суллана гэдгээ ч мэдэгдсэн юм. Хэрвээ энэ үнэн бол гэм зэмгүй хоёр иргэний өмнө төр том нүгэл үлдсэн. Гэмээ цайруулсан ч тэдний өмнө төр, төрийн алба хаагч, хууль сахиулагчид төлж барахгүй өртэй, уучилж барамгүй нүгэл үйлдсэндээ гэмших ёстой. Нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгэм хаана байна.
Яагаад хүн алаагүй хүмүүсийг алсан мэтээр хэрэг хүлээлгэв гэдэг нь их асуудалтай эргэлзээтэй юм. Энэ хэргийн захиалагч хэн байв. Ямар хүмүүс хэргийг үйлдчихээд хэн нэгэн гэм зэмгүй хоёр хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж, хохироов. Хууль хяналтын байгууллагынханд энэ хэргийг эцэслэн шийдэж шийдвэрлэхийг яаравчилсан болохоос үнэн мөнийг олох талаар огт бодоогүй юм.
УЕПГ-аас “Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар аллага гарсны дараах гэрчүүдийн мэдүүлсэн ам зурагтай адилхан байсан” гэж улайм цайм худлаа хэлж байв.
21 жил загас мэт дуугүй явсан Б.Булган тэгвэл яг хэн болох вэ. Анхандаа хохирогч болж явсан хүн дунд үедээ гэрч болов. Харин сүүлдээ хэргийн хамжигч болж, эрүүгийн хэрэгтэн болсон.
Уг нь яах аргагүй хэргийн гол гэрч болох С.Зоригтой зургаан жил хамтран амьдарсан Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй вэ. Гэрчийн мэдүүлэггүйгээр хэрэг шийдвэрлэсэн тохиолдол Монголд анх удаа гарсан.
18 жилийн турш таван засаг дамжсан энэ хэргийг шийдэгдсэн гэж үзвэл шударга бус болно. Магадгүй “Улс төрд орж байгаа бол “Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй биш бололтой. Захиалагчийг зарлаагүй байж, хэрэг хийсэн хүмүүсийг олж ялласан нь эцэстээ худлаа жүжиг болж хувирав.
Хэргийн гол гэрч байгаад сүүлдээ хамжигч болсон Б.Булган өдийг хүртэл чимээгүй байсаар. Түүнийг жил тойрон хорьж, улсын баатар Э.Бат-Үүлийг сэжигтнээр бус яллагдагчаар татсан ч хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй зүйл энэ хэргийн гол зангилаа ч байж мэднэ.
Үнэндээ бол Б.Булган л бүгдийг мэднэ. Б.Булганыг хоригдож байх явцад нэр бүхий УИХ-ын гишүүд санаа тавин асарч байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр батлан даалтаар суллагдсаныхаа дараагаар төрийн ордноор ороод гарчээ. Тухайн үед Б.Булган “Гэмт этгээдүүд эрэгтэй эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтийн төлөө та нарыг бүгдийг чинь ална, Одоо Бат-Үүлийг ална” гэсэн хэмээн мэдүүлж байснаас өөр юу ч хэлээгүй гэдэг.
Хуулийн байгууллагад, тэр дундаа тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа Б.Булган юу бодож байгаа бол. Өнгөрсөн жилийн яг өдийд Тагнуулын ерөнхий газарт өмгөөлөгчийнхөө хамтаар мэдүүлэг өгч гарч ирсэн тэрбээр “Хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан. Бусад зүйлийг манай өмгөөлөгчөөс асуу” гээд сэтгүүлчдийг халдаагаагүй юм.
Учир битүүлэг, ээдрээ төвөгтэй, эргэлзээ зангилаатай энэ хэрэгт цор ганц гэрч бол яах аргагүй Б.Булган юм.
Гэвч хэдхэн хоногийн өмнө экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийхдээ “С.Зоригийг алсан хүнийг нэг л хүн харсан. Тэр нь С.Зориг агсан өөрөө” гэж доромжилж даапаалсан агуулгатай зүйл хэлсэн нь олны дургүйг их хүргэсэн. Түүний энэ үг юу өгүүлнэ вэ. Юутай ч С.Зоригийн гэх хэрэг дахин задарч эхэллээ. Цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ.
Эх сурвалж: Оlloo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
107.128.53.216
Ene erdenettee holbootoi hereg.Otgonbilegiig, Bagabandi hoyor zahialagch.Nyamdorj zohion bguulsan.Shaltgaan ni Otgonbilegiig erdenetiin dargaar tavihiig AN zuvshuuruuugui.Tiimd ee Hallam Ganboldiig said bolgohoos Bagabandi 7 udaa tatgalzsan.Zorigiin neriig AN yerunhii saidad devshuuheer bolson.Bagabandi Zorigiig tatgalzval ard tumen eseguuzeh bsan tul aluulsan.Daraa ni Naranzazraltiig devshuulehed neg tohirootoigoor zuvshuursun.Naranzaz rald said bolchihood oros ruu erdenetiin talaar zahia bicheed barigdsan.Naranzazra ltiig am aldana gej bodood alsan.Otgonbileg ih aij hergee ilruulj magadgui gej bodood bas hunuusun.
Хариулах202.9.40.150
ийм амьд гэрчтэй хэрэг илэрэхгүй байгаа яаж ч бодсон ойлгомжтой ш дээ
Хариулах203.91.115.41
Булган мэдэж бгаа,Эби алсан.Хүслээ гүйцээсэн,
Хариулах66.181.161.89
elbeg uul 2 l haragdaad bgaamdaa
Хариулах103.229.122.179
ter mundag huniig alchihaad ene hen ch bish huniig zugeer uldeedeg sonin shuu gerch uldeen barin shuu
Хариулах66.181.161.96
Herev Bulgan ooroo alsan baij taarwal yaah bl
Хариулах94.234.50.121
Бүгдийг харсан бүгдийг мэдэж байгаа мөртлөө одоог хүртэл үнэнийг хэлэхгүй.Өөрөө болхоор хэрэгтэн,сэжигтэн, хамтрагч,хамжигч , яллагдагч ,гэрч , хохирогч алинч биш жинхэнэ зэвүүн бузарын авгай !!!!Энэнээс өөр алуурчидыг харсан юм ярьсан цуг хоол идсэн хурицал үйлдсэн хүнгүй атал энэ хэнч биш аятай явах нь Монголын ард түмэнийг 22 жил тэнэг мангар мэт доромжиллоо!!!!!!
Хариулах192.82.77.88
Bulgand barimjaa bgaa daa. Shudee zuusaar nogoo ertontsid Zorigtoi uulzaad yu geh bol...burhan bagsh bas yllah baihdaa!
Хариулах211.222.151.13
Yanhan batuuliin devsger
Хариулах43.242.243.207
Hamtragch
Хариулах202.9.46.54
Энэ авгай хамжигч бүүр хамтрагч гэж сэжиглэж байгаа учир нь цор ганц гэрч байж яагаад өдий болтол амьд бас үнэнийг хэлэхгүй дуугүй байгаад байна
Хариулах