News paparazzi: Самар түүхээр яваад амиа алджээ

Moderator
2020/10/02

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Төр хурх”-ын аманд самар түүж явсан тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн П /37 настай, эрэгтэй/, мөн дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М /44 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлага 2020.10.01-ний өдрийн 03:12 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 09:00 цагт тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:13 цагт Богдхан уулын “Төр хурх”-ын амны баруун энгэрээс иргэн М /44 настай, эрэгтэй/-г эсэн мэнд, иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус тус олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.