News paparazzi: Цар тахлаас болж БНСУ-д ажилгүй болсон монголчууд архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн гэв

Moderator
2020/10/01

Одоогоос хэдхэн сарын өмнө БНСУ-д амьдардаг манай улсын хэсэг иргэд архидан согтуурч, нэгнийгээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд ихээхэн шуугьж байсан билээ.

Тухайн иргэдийн гудамжинд зодолдож буй бичлэг олон нийтэд ил болж, монгол улсын иргэдэд хориг арга хэмжээ авах дээрээ тулж байв. Төд удалгүй 24 цагийн дэлгүүрт бас манай улсын иргэд архидан, танхайрч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан. БНСУ-ын төв хэвлэл энэ тухай мэдээлэл бэлтгэн, үзэгчдэд ихээр хүрч тэд монголчуудаас айж байна, мөн гудамжинд амьд явах баталгаагүй болчихлоо, монголчууд дандаа л ийм хэрэгт орооцолддог гэх мэтчилэн үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө бас нэгэн ийм хэрэг гарч хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байна.

-БНСУ-д амьдардаг манай улсын гурван иргэн архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг хэдхэн хоногийн өмнө гарлаа-

Хэргийг тодруулбал, Өмнөд Солонгос /БНСУ/-ын Гангвон мужийн Дунгхэ хотод оршин суудаг монголчууд мөнгөний асуудлаар хоорондоо маргалдан, нэгнийгээ зодож, хороосон хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Энэ сарын 21-н буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн шөнийн 23:00 цагийн үед Монгол улсын иргэн 22 настай А болон 38 настай Б нар, хохирогч 48 настай С-тэй архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж байгаад улмаар иргэн С-г зодож, амь насыг нь хөнөөсөн байна.

Тэд архидан согтуурч, маргалдан, иргэн С-ийн амь насыг хөнөөснийхөө дараа унтацгаасан бөгөөд маргааш нь тэдэнтэй хамт амьдардаг өөр нэгэн монгол иргэн С-г нас барсан болохыг нь илрүүлж, цагдаагийн газарт мэдэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газар хэргийн газарт очиход “сөжү” болон бусад согтууруулах ундааны шил, лааз их хэмжээгээр байжээ. Мөрдөн байцаалтын явцад хохирогч С хамт амьдардаг байсан А болон Б-д зээлдүүлсэн мөнгөө авахыг хүсэхэд нь тэд уурлан, түүнийг нийлэн зодож, амийг нь хөнөөсөн болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас А, Б нарыг энэ сарын 29-ний өдөр прокурорт шилжүүлсэн бөгөөд дөрөв дэх монгол иргэнийг цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн байна.

-Тэд нэгнийхээ амийг хөнөөснөө мэдэлгүй амиа алдсан иргэнтэй хамт хоносон байна-

Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тухайн монгол иргэд нь Дунгхэ хотод байрлах нэгэн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд коронавирусийн халдвараас болж үйлдвэрийн ажил нь зогсонги байдалд орсон тул хийх ажилгүй гэртээ байсан хэмээн бичжээ. Харин энэ хугацаандаа гэртээ олон удаа архидан согтуурдаг байсныг нь хөршүүд нь цагдаа нарт мэдэгдсэн байна. Өмнөд Солонгос улсад өнөөдрийн байдлаар 49 мянга гаруй монголчууд ажиллаж, амьдардаг гэсэн тоо баримт бий. Тэдний ихэнх нь хараар ажиллаж, мөнгө хураадаг.

Харин дэлхий даяар дэгдээд буй цар тахлын улмаас олон монгол иргэд нутаг буцаад байгаа хэдий ч хараар ажиллаж мөнгө хураах гэж ирсэн, мөн буцах нислэгийн мөнгө байхгүй гэсэн үндсэн шалтгаануудын улмаас монголчууд харийн газар амьдарсаар байна.

Харин энэ хугацаандаа хэд хэдээрээ нийлэн архидан согтуурч, хэрэг төвөгт орооцолдох, нэгнийхээ амийг хөнөөх, иргэдийн амгалан тайван явдлыг алдагдуулан олон нийтийн газар танхайрах, согтуугаар жолоо барьснаас зам тээврийн ноцтой осол гаргах, бусдыг өмчид бүдүүлгээр халдан, машин дээр нь зурах гэх мэт ичгэвтэр явдал гарсаар байгаа юм. Энэхүү үүсээд буй асуудлаас улмаас БНСУ-ын Засгийн газар цар тахлын үед ажилгүй болсон гадаад иргэдийг нутаг буцаах шийдвэр гарган, ажилласан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа талаар тус улсын албаны хүмүүс мэдээлж байсан юм.

-БНСУ-ын Засгийн газар цар тахлын улмаас ажилгүй болж, гэмт хэрэгт өртөж буй гадаад иргэдийг нутаг буцаах бодлого баримтлан ажиллаж байна-

БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хуульд “тухайн улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, визний хугацаа хэтрүүлсэн, хийж буй ажлаа дур мэдэн сольж, хууль бус хөдөлмөр эрхлэгч болсон, тухайн улсын иргэний амь насанд санаатайгаар хүрч, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулан шалгаж, албадан нутаг буцаана” гэж заасан байдаг ажээ.


Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 117.111.27.59
    2020/10/01

    Ingej hudal medeelel gargahaasaa icheej ta nar!!!

    Хариулах
  • 101.235.240.163
    2020/10/01

    Bi tanai es zvin hem hemjeeg zurchisun medeelel ogt oruulaagvi bhad zuvhun tanaihiig hudal medeelel oruulahaa bolih heregtei gej bichsen medeelel bitgii ustagaad bai

    Хариулах
  • 101.235.240.163
    2020/10/01

    Oruulsan medeelel ustgahaa boliochee tanaih zarim neg hudal medeelel oruulahaa zogsooh heregteu taniah

    Хариулах
  • 101.235.240.163
    2020/10/01

    Taniah yagaad dandaa hudal medeelel gargaad bdagiim be end vildvert ajildag hvmvvs zvgeer l ajilaa hiigeed l yvj bn niitleh ymaa olj niitleh heregtei shdee yagaad hudal medeelel tsatsaad bdagiim be

    Хариулах
  • 139.5.216.148
    2020/10/01

    Хичнээнч монгол залуус солонгост амиа алдаж бна даа засаг төр минь зам барилгын ажилдаа өндөр цалин өгч залуусаа ажил орлоготой болгоочээ эсвэл арьс ноосны үйлдвэрүүдийг олноор нь бариачээ

    Хариулах
  • 183.99.109.59
    2020/10/01

    Хүүе ажил байгаа ш дээ. Би ч гэсэн үйлдвэрийн ажил зогсонги байдалтай байгаа ч маскаа сайн зүүгээд ажил хийгээд яваад болоод л байна. Яахав өдөр бүр биш ч гэлээ, ядаж өнжөөд нэг ажилд гарах боломж их байгаа. Ажилгүй архи гударч суугаа гэдгийг би далим гэж харж байна. Үнэхээр гэр бүлийнхээ төлөө, за гэр бүл ч гээд яахав. Эцсийн бүлэгт хүн өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс үнэхээр л өөрийнхөө төлөө ажиллаж чадаж байгаа хүмүүст тэр коронавирүс нөлөөлөхгүй. Ажил бол байгаа. Ажил хийх сэтгэл байхгүй байх шиг байна.

    Хариулах