News paparazzi: В.Путин коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээр төлөвлөж байна

Moderator
2020/09/30

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин гэгдэж буй "Спутник V" вакциныг хийлгэхээр төлөвлөж байгаа талаар РИА Новости дамжууллаа.

ОХУ, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан БНСУ-ын төрийн тэргүүн Мун Жэ Ин Путинд албан ёсны айлчлал хийх урилга явуулсан юм.

Энэ талаар Путин "Би Өмнөд Солонгост удахгүй айлчлал хийнэ… Коронавирусийн эсрэг вакцинаа хийлгээд түүний дараа очно" гэж хэлжээ.

Эргэн сануулахад Путины нэг охин “Спутник-V” вакциныг тариулсан талаар тэрээр өмнө нь мэдэгдэж байсан. Түүнчлэн Оросын төрийн дээд албан тушаалтнууд коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Владимир Жириновский, Сергей Шойгу, Сергей Собянин нар вакцин хийлгэсэн гэдгээ албан ёсоор зарлаад байна.


Эх сурвалж: РИА Новости


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна