Мэргэжлийн сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын найман ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэрийг Японы “Tokyo Tower”-т барихаар болжээ. Одоогоор тус гэрийг Монголын Олимпын хорооны гадна байрлуулаад байгаа бөгөөд Токиогийн олимпийг угтан эх орноо сурталчлах зорилгоор удахгүй тэнд аваачих юм байна.
Уг гэрийн тухайд тайлбарлавал Бөртө чоно, Гоо марал нарын босгосон суурь баганан дээр Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсныг бэлгэдсэн сийлбэрээр тооно, баганыг нь урлаж, аугаа хүний түүхэн замналын эхлэлийг найман шарга мориор дүрсэлсэн бөгөөд их хааны үнэн шударгыг эрхэмлэгч өрлөг сайдуудыг тоононд багтаан урлажээ.

Мөн гэрийн тоононы голд улсын дээд заргач Шихихутгийг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрсэлсэн нь энэхүү гэрийг улам үзэсгэлэнтэй болгосон байна. Тоононы хүрээнд хаант төрийн 9 эх бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулсан нь энэхүү монгол гэрийг улам тансаг нарийн хийц загвартай болгожээ.

Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.55.188.41
Яасан гоё гэр вэ?
Хариулах66.181.161.22
yopon hvn bolson biz de hari elegten
Хариулах202.126.90.47
Ymar goy ger we
Хариулах