News paparazzi: ​“Петровис”-ийн Ч.Даваанямыг дахин хорьжээ

Moderator
2020/09/30

АТГ-ынхан “Петровис” компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг өнгөрсөн оны нэгдүгээр сард ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай цагдан хориод батлан даалтаар суллаад байсан билээ. Тэгвэл Ч.Даваанямыг дахин хорьсон гэх мэдээлэл эх сурвалжаас ирлээ. АТГ-ынхан Ч.Даваанямын нэр дээрх 4.3 сая ам.долларыг оффшор бүсээс 2017 оны аравдугаар сард Монгол Улсад оруулж ирсэн.

Ч.Давааням нь “Оюутолгой”-н гэрээг баталсны дараа АНУ-д үнэ бүхий хэд хэдэн хаус, барилгыг Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр, охидод шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш “Петровис” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг С.Баярын хөрөнгийг эргэлдүүлж байсан хэмээн хууль, хяналтынхан хардаж буй.

Харин Ерөнхий сайд С.Баярт 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Оюутолгой” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан хэргээр шүүж, ял оноосон юм. Тийм ч учраас Ч.Даваанямын гол хөдөлгөгч хүч С.Баярын хэрэг илэрсэн учир түүнтэй холбоотой хэргийн шалгах ажиллагаа дуусч, дахин цагдан хорьсон байх магадлалтай байна.

 

Эх сурвалж: ergelt.mn


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.87
    2020/10/03

    Гэрээг цуцлаач хууль сахиуулагчдаа..

    Хариулах
  • 64.119.25.4
    2020/10/01

    Шударгаар л шийд

    Хариулах
  • 202.21.113.82
    2020/10/01

    Баярыг гэрт нь тарвалзуулахаа боль

    Хариулах
  • 122.201.21.18
    2020/10/01

    Баярт дахин шинэ ял үүсгэх.

    Хариулах
  • 150.129.143.219
    2020/09/30

    Gereeg tsutslayaa! Bayariig horino gedeg chine huuli bus geree bguulsan gsn ug busuu?

    Хариулах