Бага насны хүүхэд самрыг ястай нь зажилж, идсэнээс гэдэсний түгжрэлд өртөх болсныг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч В.Ганхуяг анхааруулж байна. Тухайлбал, энэ сард 2-4 настай хүүхдүүд уг шалтгаанаар тус төвд хандаж, мэс засал хийлгэжээ. “Эцэг, эхчүүд хүүхэддээ самар цөмөхийг зааж, сургаагүй хэрнээ хараа хяналтгүй хэрэглүүлж байна.
Хүүхдүүд самрыг ястай нь зажлаад, идчихдэг тул ходоод, гэдэс нь түгжирч, мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ зөв хооллож, эрүүл мэндэд нь анхаарна уу” хэмээн тэрээр зөвлөв. Мөн самрын үзүүртэй яс нь гэдэсний дотор талын салстуудыг гэмтээж цус гарган цаашлаад халдвар үүсгэх ч эрсдэлтэй гэдгийг мэс заслын эмч, Клиникийн профессор В.Ганхуяг онцоллоо.
Ж.Бат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна