Энэ сарын 16-нд давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн хорих ял оноох шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Тэрээр уг шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг давж заалдах шатны шүүх хуралд тэрээр онлайнаар оролцсон бөгөөд дараах үгийг шүүгч нарт хандаж хэлсэн байна.
Түүний хэлсэн үгийг товчлон хүргэвэл,
Хэрэв эрхэм шүүгч нар та бүхэн намайг цагаатгаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргавал та бүхний гаргасан шийдвэр зөв байсан юм байна гэдгийг би нотолж, 15 хавтаст хэргийн материалаар нотлогдсон гэж үзээд байгаа шүүгч, прокурор нартай хэвлэл мэдээллийн өмнө нээлттэйгээр мэтгэлцэж, гэм буруугүй гэдгээ нотолж чадна гэдгээ харин нүүр бардам хэлэх байна. “Нээлттэй мэтгэлцэх боломжийг олгож өгөөч” гэсэн хүсэлтийг би гаргаж байна.
Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Миний хувьд УИХ-д МАН-аас Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж, Сэлэнгэ түмнийхээ итгэлийг хүлээн хамгийн олон санал авч, УИХ-д сонгогдоод байгаа. Надад итгэл үзүүлсэн хамгийн олон санал өгсөн тэр хүмүүсийн итгэл сэтгэлийг би хөсөрдүүлэх ёсгүй. Мэдээж надад санал өгсөн хүн бүр бусадтай санал зөрөлдсөн, маргалдсан мэтгэлцсэн, миний талаар бусдад сурталчилсан гээд олон янзын учир шалтгаантай хүмүүс бий. Тэр хүмүүсийн сэтгэл санаа, өөрийн сонголтонд итгэл дүүрэн байх тэр боломжийг нь би улс төрч хүний хувьд бүрдүүлэх ёстой.
Эцэст нь хэлэхэд, намайг шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцуулж, өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй. Шударга шүүхээр шүүлгэхийн тулд шүүгчээс болон нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг минь хүлээж аваагүй. Мөрдөн байцаалтын явцад болоод шүүх хуралдааны үеэр олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн зэрэг хуулийн зөрчлүүдийг миний өмгөөлөгч нар та бүхэнд хэлэх байх аа. Их олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолын миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгөхийг хүсье” гэжээ.
Эх сурвалж: isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
103.229.123.32
Хэцүү ч юмаадаа. Ямар оүрг бх вээ . 6 жил шоронд суугаад гарч ирэхэд улс төртйн карьер бхгүй хэн ч итгэхгүй учир улс төрд эргэж орох нөхцөл бхгүй болно гжсэн үг лдээ. Тариа тариал амьдраал бждээ. Эс бөгжөс нээлттэй мэтгэлцээнийг яаж ийгээд хий. Наадуул чинь зөвшөөрөхгүй лдээ
Хариулах202.179.21.221
Зайл цаашаа бүр цайчихсан луйварчин.Улайм цайм тархи угаагаад муу шуналын тулам болсон луйварчин бэ
Хариулах202.126.88.147
Үнэн үнэн, муусайн ганган луйварчид