АНУ-ын эрх баригчид Уулын Карабах дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд мөргөлдөөний хурцадмал байдлыг зогсоож чадах эсэхийг хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
“Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Энэ бүс нутагт бид олон сайн харилцаатай байдаг. Бид үүнийг зогсоож чадах эсэхийг хэлэлцэнэ” гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн хэлсэн байна.
Армени улс суурингууд руу нь гал нээж, Азербайжаны арми энгийн иргэдээ хамгаалахын тулд бүрэн хэмжээний сөрөг довтолгоог эхлүүллээ гэж Азербайжаны Батлан хамгаалах яам ням гаргийн өглөө мэдэгдсэн юм.
Харин Арменийн эрх баригчид Азербайжаныг түрүүлж халдсан гэж мэдэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд Никол Пашиняны мэдээлснээр бол Азербайжаны тал орон нутгийн цагаар өглөөний 8:00 цагт агаар, пуужингийн довтолгоо хийсэн байна.
Мөргөлдөөн эхэлсний дараа хоёр улс хоёулаа дайны байдал тогтоож буйгаа мэдэгджээ. Арменийн эрх баригчид орон даяар дайны байдал тогтоосон бол Азербайжан зарим бүс нутагтаа зарласан байна. Арменийн эрх баригчид мөн 55 хүртэлх насны эрэгтэйчүүдийг цэрэгт дайчилж эхэлжээ.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна