Хөгжлийн банкнаас танил талаа ашиглан их хэмжээний зээл авсан асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Алтай констракшн” захирал Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ. Түүнийг мөрдөн байцаалтад саад учруулсан үндэслэлээр 30 хоног цагдан хорих шийдвэр гараад байсан юм.
Улмаар үргэлжлүүлэн хорих шийдвэр гараад байсныг Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгч эсэргүүцэн Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг ийнхүү хэлэлцэж батлан даалтад гаргажээ.
Хэргийн талаар мэдээлэхэд Х.Бат-Эрдэнийг “Монгол драй милк” компаниараа Хөгжлийн банкнаас Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч барьцаанд тавьсан хөрөнгө нь зээлийнхээ 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан нь илэрсэн юм. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны шалгуурыг давахгүй компанид давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.
Тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг Х.Бат-Эрдэнэ зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр бүх хувьцааг шилжүүлсэн бөгөөд үүний дараа дахин Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэг гэдэг хүн эзэмшдэг ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн эзэмшилийнх аж.
Эх сурвалж: Zuv.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
122.201.21.18
Ер сайд бсан ман.ын эрдэнэбатын гар даа.халхголд хятадын хөрөнгөөр тэжээлийн үйлдвэр бариулж ер сайд эрдэнэбатыг аваачиж үзүүлж хятадуудын нүүрийг тахлаж мөнгийг өгөхгүй бгаа хамууд даа
Хариулах